Өнөөдөр орчин үеийн  ХМХ-үүдэд ажиглагдаж байгаа хямрал нь тэдгээрийг оршин тогтнох  шинэ  орон зайг эрэлхийлэхийг шаардаж байна. Ийм дүгнэлтийг Казахстаны нийслэл Астана хотод зохиогдсон  европ, азийн ХМХ-үүдийн зөвлөгөөнд оролцогчид гаргажээ. Тус хуралд ТУХН орнууд, Гүрж  улс, Балт орчмын улсуудын нийт 250 төлөөлөгчид оролцжээ. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үеэ өнгөрөөгөөд  байгаа аж.   Тэдний рейтинг жил ирэх тутамд буурсаар байгаа юм. Хүмүүс тэдэнд улам бүр итгэлгүй болж байгаагаас тэдний олонхи хаалгаа барихад хүрчээ.  Жинхэн мэргэжлийн болоод  мэдээллийн сэтгүүл зүйн дүр төрхөө хадгалахын тулд материалаа хэрхэн яаж өгөх тал дээр  хүртэл өөрчлөгдөх ёстой юм. Ирээдүйд  хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь  медиа цогцолбор болж хөгжинө.  

   Тэр ч байтугай, уламжлалт хэрэгслүүдийг шинэ технологитой хослуулан хөгжүүлэх  боломжтой юм гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жим Бумелла “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Сэтгүүл зүйн хямрал бүх оронд гарч байгаа. Энэ хямрал өнөөдөр биш, харин олон жилийн өмнө эхэлсэн юм. ХМХ-үүдийн үүрэг, зорилго өнөөдөр нилээд  өөрчлөгдсөн. Тэд олон нийтэд нилээд ойр дотно байж, тэдний эрэлт хэрэгцээнд хариулах ёстой юм. Шинэ технологи хөгжихийн зэрэгцээ   Интернет, болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ орон зайгаа сайн хамгаалж байх ёстой юм. Чухамдаа тэнд блог, видео, аудио текст аль хир байна түүгээрээ  өөрийн үйл ажиллагааг янз бүрээр харуулах ёстой юм. Орчин үеийн ХМХ-үүд нь маш хурдан хувирч, өөрчлөгдөж чаддаг байх ёстой, ингэснээр хадгалагдаж чадна» гэлээ.

   ХМХ-үүд ирээдүйд ямарч байлаа гэсэн уламжлалт юм уу аль эсвэл хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах зорилготой шинэчлэлүүд нь   хамгийн гол зүйл болох үндэсний олон нийтийн төдийгүй олон улсын  хамтын нийгэмлэгийн өмнө хүлээлгэсэн   хариуцлагын тухай хэрхэвч мартаж болохгүй гэж “Оросын дуу хоолой” радиокомпаний тэргүүн Андрей Быстрицкий ярьж байна. "Дэлхийчлэлийн болон янз бүрийн хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдийн нэгдэн цогцолбор болох процесс бодит явдал дээр хил дамжина. Интернетэд гэхэд  ямар хил байхав дээ? Мэдээж хэрэг ХМХ бүр тэр өөрөө сонсогч, ушнигч, хэрэглэгчдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хил хязгаараас гарч ажиллаж байгаа гэдгээ ойлгож байгаа. Яг ийм хариуцлагын ойлголт бизнес болон бидний  ХМХ-үүдийн  ашгийг төрүүлдэг юм. Манай бизнесийн үндэс уян хатан танхим дүүрэн сонсогч, үзэгчдийг төрүүлдэг. Харин тэд танхимынхаа  хэмжээг ойлгож, түүний өмнөх хариуцлагыг мэдрэх нь ХМХ-үүд ашигтай, өөрийгөө нөхөж чадах суурь үндсийг бий болгоно» гэж Андрей Быстрицкий хэллээ.

    Амжилтын үндэс бидийн амьдардаг  дэлхий ертөнцийг  хир зэрэг ойлгодгоос шалтгаалдаг аж.  Гэхдээ эдгээр мэдлэгүүд нь туйлын завсарын бөгөөд түр зуурын юм. Ингэхдээ зөвхөн энэхүү мэдлэг, хариуцлага хоёрыг хослуулснаар л ХМХ-үүдийн нүүр бардам оршин тогтнол болон хөгжлийг хангаж болно. Энэ удаагийн Евро-Азийн ХМХ-үүдийн форум нь зургаа дахь удаагаа  зохиогдсон бөгөөд анх 2006 онд РИА-Новости  агентлагийн санаачилгаар зохион явуулсан юм. Түүний зорилго нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан сэтгүүлчдийн байгууллагуудыг нэгтгэх  ёстой байсан юм. Өнөөдөр Евро-Азийн сэтгүүлчдийн энэхүү чуулган нь дэлхийд ижилгүй юм.  Форум нь хуралд оролцогчдод  хуучин ЗХУ-ын дараах шинэ  орон зайд    өөрсдийн туршлагыг хуваалцахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн салбарын цаашдын хөгжил, дэвшилийг төсөөлөх боломжуудыг  олгож байна.