“Союз ТМА-02М” буугч төхөөрөмж Олон улсын сансрын станцаас /ОУСС/ өнөөдөр гурван сансрын нисгэгчийг эх дэлхийд нь эсэн мэнд авчирлаа.  Бүхээгт Роскосмосын сансрын нисгэгч Сергей Волков, НАСА-гийн одон орон судлаач Майкл Фоссум,Японы  одон орон судлаач Сатоси Фурукава нар байлаа гэж  РИА Новости мэдээлжээ.  Нисгэгчид ОУСС-д 167 хоног ажилласан юм. Тэд Казахстаны нутаг дэвсгэр дээр урьдчилан тооцолсон газрын ойролоцоо буужээ. Багийнхны биеийн байдал хэвийн байна.  ОУСС-ын  ажлыг урт хугацааны 30 дахь экспедиц үргэлжлүүлж байна. Багийн бүрэлдэхүүнд Роскосмосын   сансрын нисгэгч Антон Шкаплеров /бортинженер/ ,Анатолий Иванишин /бортинженер/, НАСА-гийн одон орон судлаач Дэниел Бербэнк /багийн ахлагч / нар ажиллаж байгаа юм. 

Гэрл зураг