Афганистанд байгалийн хийн шинэ хямрал гарлаа.  Хэдэн өдрийн өмнө тус улсын засгийн газар ахуйн хэрэглээний шинэгэрүүлсэн хийн үнийг  нэг килограммд 1 доллар 34 центээр бодож тогтоожээ.  Аж үйлдвэрийн сайд энэ алхамыг хийн монополистуудын сувдаг сэтгэлтэй холбож үзэж байна. Үүний дүнд импортлогч орнууд байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож, улмаар түлшний үнэ нэмэгдэхэд хүргэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хувийн эздэд дарамт шахалт үзүүлбэл шингэрүүлсэн хий нийлүүлэхээс тэд татгалзах бөгөөд Афганистанд өвлийн улирлын хүйтэнтэй хамт ширүүн асуудлууд босч магадгүй аж.