Улаанбаатарын экологи, усан хангамжийг сайжруулах шинэ арга барилыг санаачилжээ. Өвөл нөөцлөсөн цас хайлуулж, зуны улирал  усан хангамжийг сайжруулж, агаарыг  сэрүүн болгоно. Тэгснээр  Монгол улсын эх газрын уур амьсгалын дутуу талыг  нааштай ашиглаж болно.Өвөл эндхийн гол мөрөн бараг долоон метр зузаан мөстэй байдаг. Анхны туршилт Улаанбаатарт Туул голд хийнэ. Инженеруудийн төслийн дагуу мөс өрөмдөж, ус гаргаж мөсөн талбай дээр асгана. Хүйтэн нөхцөлд голын мөс зузаарна. Ийн арга барилаар өвөл нөөцлөсөн мөс Улаанбаатарын зуны улиралын усан хангамжийг  сайжруулж, агаарыг сэрүүн болгоно. Үүний ачаар агааржуулах төхөөргийг бага хэрэглэсний үр дүнд цахилгаан эрчим хүчний зардал багасах юм. ECOS&EMI монгол-британийн консорциум төслийг хэрэгжүүлнэ. Инженерууд голын зузаатгасан мөс бүр  танкийг дааж  явуулсан Умард Солонгосын жишээг үүнтэй холбогдуулан дурдлаа. Орос улсад нефтийн тавцанг байгуулах үеэр ийм арга барилыг хэрэглэдэг.

   Зузаан мөсийг усны эх бүлгийн хувьд хэрэглэх нь нэлээд өргөн дэлгэрсэн арга барил гэж Чит муж дахь Байгалийн нөөц, геологи, экологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч профессор Александр Чечель хэлээд «Өвөл Читэд голоос биш нуураас авсан мөсөөр усан хангамжийг сайжруулж байна. Жишээ нь Арабын нэгдсэн Эмирт улсад далайн мөсөн уулыг эрэгт ойртуулж ус авч байна. Монгол улсын тухайд гэвэл хавар болон зуны эхэн сард  хур тунадас бага учраас гол мөрний ус татардаг. Ингээд тэртэй тэргүй ширгэх усаар мөс зузаатгаж ус үйлдвэрлэх гэж байна. Усны зарцуулалт бага учраас мөн арга барил ашигтай. Тухайлбал УЦС барих үед  нуур, цөөрмээс авсан усны үлэмж хэсэг нь уур болж алга болдог. Харин мөс нөөцлөн үйлдвэрлэсэн усыг цэвэрлэх хэрэгтэй. Улаанбаатарт мөн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй» гэв.

    Нөөцлөсөн мөсөөр агаарыг сэрүүцүүлэх тухайд гэвэл бодит үр дүнд хүрэхгүй гэж бодож байна гэж Алтайн хязгаар дахь Оросын ШУА-ийн ус, экологийн судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Владимир Галахов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Мөсөөр агаарыг сэрүүцүүлж бүрэн чийглэх аргагүй. Нарийн голын мөснийг зузаатгаж байна шуу дээ. Бид Алтайн хязгаарт өргөн уудам бэлчэээр, тариалангийн талбайд мөс нөөцлөж, хавар нугыг усжуулдаг. Мөсөн талбай эргэн тойрны 200-300 метрт агаарыг сэрүүцүүлж байна. Иймээс Улаанбаатарын агаарыг сэрүүцүүлэхийн тулд хотыг усанд авахуулж мөсдүүлэх хэрэгтэй» гэв.

   Түүнээс гадна төслийн экологийн аюулгүй байдал эргэлзээ төрүүлэв. Голын мөсийг хавар болтол хайлуулах хэрэгтэй гэж Эрхүүгийн улсын техникийн их сургуулийн багш физикч Андрей Танаев анхааруулаад «Гол мөсдсөн нөхцөлд мөс зузаарна. Хаврын улирал манай хойд гол мөрний үерээс сэрэмжлэхийн тулд мөс дэлбэлэж зайлуулдаг. Миний бодоход мөсийг  том саванд нөөцлөсөн нь дээр»  гэлээ.

    Ийн арга барил эдийн засгийн талаар ашигтай болох эсэх асуудал шинжээчдийн анхаарлыг татаж байна. Монгол-английн консорциумын төсөлд 1 тэрбум төгрег зарцуулах бололтой. Арга барил амжилттай болвол үүнийг Монгол улсын өөр гандуу нутагт хэрэглэнэ. Төсөл гол мөрний урсгалыг  гандуу нутаг руу чиглүүлэх арга барилыг орлоно. Байгал нуурт цутган ордог Сэлэнгэ мөрний цутгалын усыг тийшээ чиглүүлэхээр төлөвлөсөн билээ. Энэ нь оросын нуурыг  хохирооно гэсэн үг. Иймээс оросын тал монголын «мөсөн төсөл»-ийг амжилттай болоосой гэж хүсэж байна.