Оросын “Газром” нефть-хийн компаний удирдах зөвлөлийн орлогч дарга Александр Ананенков, ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Дже нар  Москвад уулзав. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, “Газпром”, БНАСАУ-ын  Нефтийн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан Санамж бичигт заасны дагуу  гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон Оросоос Солонгосын хойг руу   хийн хоолой дамжуулах асуудлаар ярилцлаа.  2011 оны 9-р сарын 15-нд “Газпром”, БНАСАУ-ын нефтийн үйлдвэрийн хооронд 15 санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн,  есдүгээр сарын дунд үед “Газпром”, өмнөд солонгосын Kogas компаний хооронд Өмнөд Солонгост хийн хоолой нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Явцын дунд гол анхаарлыг Өмнөд Солонгос руу БНАСАУ-ын нутгаар дамжуулан нийлүүлэх  оросын байгалийн  хий татаж байгаа юм. Хийн хоолойн нийт урт 1100 км бөгөөд 700 км нь Хойд Солонгосын нутгаар дамжина.