АНУ-ын  Ираны эсрэг нэг талын барьсан тогтоолыг чангатгаж буй нь хэрэглэх боломжгүй, олон улсын эрхэнд үл нийцэх арга хэмжээ гэж Орос улс үзэж байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс-агентлагт  Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв. Үйл явдлын яявц харуулж буйгаар  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон ийм шүүмжлэл нь Тегерантай бүтээлч яриа хэлэлцээ хийхэд  хүндрүүлж байгаа юм. Москвагийн зарим түншүүдийн хувьд тогтоолын дарамт шахалт ширүүсч буй нь бараг өөрийн зорилго болж байна. Энэ нь Ираныг яриа хэлэлцээний ширээний ард суухад нөлөөлөхгүй юм гэж М.Захарова мэдэгджээ. Тогтоолыг байнга ширүүсгэх нь  Ираны цөмийн хөтөлбөрийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг хүрээнээс аль хэдийнэ хальсан  гэж М.Захарова тэмдэглэв.