Тажикистаны мужийн шүүхийн коллег өнөөдөр оросын нисэх компаний нисэгчдэд оногдуулсан ялыг цуцлав. Оросын иргэн Владимир Садовничий, эстоны иргэн Алексей Руденко нарыг шүүхийн танхимд сууллажээ. Үүний өмнө анхан шатны шүүхээс тэдэнд 8,5 жилийн ял сонсгосон юм. Тэднийг улсын хил зөрчсөн болон хууль бус дамын наймаа хийсэн гэж буруутгажээ.  Нисэгчид Афганистанаас Тажикистаны агаарын  орон зайгаар дамжин ачаа тээвэр хийж байгаад техникийн шалтгааны улмаас Тажикистаны КурганТюбе  хотод буулт хийсэн юм. Оросын тал шүүхийн ялыг туйлын хатуу болон улс-төрийн агуулгатай гэж үзсэн юм.