Египтийн сөрөг хүчний намуудын болон хөдөлгөөнүүдийн  идэвхтэнүүд мягмар гаригт олон нийтийн эсэргүүцлийн жагсаал  зохион явуулахыг уриалжээ. Сөрөг хүчнийхэн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн засгийг төгсгөл болгохыг  хүсч байна. Нэгдүгээр сарын ард түмний бослогыг санаачлагчид болох “4-р сарын 6 “, “Хувьсгалт залуучуудын холбоо”  залуучуудын хөдөлгөөнүүд эсэргүүцэхийг уриалжээ. Гол шаардаж буй зүйлүүд нь Исам Шарафын засгийн газрыг нэн даруй огцрохыг болон  шилжилтийн үеийг дуусах хүртэл улс орныг удирдах бүрэн эрхтэй сайд нарын кабинетыг байгуулах зэрэг асуудал юм. Жагсагчид засгийн газраас одоогийн цэргийнхний засгийн улстөрийн бүх бүрэн эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа юм. Египтийн нилээд хэдэн ХМХ-үүдэд Шарафын засгийн газрыг огцорох тухай мэдээлэл гарч ирсэн аж. Гэхдээ албан ёсны мэдээ гараагүй байна. “Рейтер” агентлагт цэргийнхний хүрээний албаны эх сурвалж мэдэгдэхдээ одоогоор  Цэргийн зөвлөл шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж байна.  Жагсагчид, полицийн мөргөлдөөний улмаас нэрвэгдэгсдийн тоо 33 хүрээд байна. Цогс хадгалах газар буудуулсан хүмүүсийн цогсууд байгаа гэж эмч нар ярьж байна. Албан ёсны мэдээгээр 24 хүн амь үрэгдэж, 1,2 мянга гаруй хүн шархаджээ. Каир хот өнгөрсөн шөнө түгшүүртэй байв. Янз бүрийн сувгаас ирсэн  мэдээгээр Каирын төвд 2000 -3000 жагсагчид цугларчээ.  Жагсагчид цагдаагийнхны хооронд мөргөлдөөн Суэцын сувгийн Исмаилия  болон тус улсын хойд хэсэгт орших Александрия хотуудад болжээ. Египтийн засгийн эрх баригчид 11-р сарын 28-нд  тус улсад эхлэх  парламентын сонгуулийг цуцлах бодолгүй байна.   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Египтийн эрх баригчдад хүмүүсийн  амь нас үрэгдсэнд харамсал илэрхийлж, египтийн бүх иргэдэд хүний эрхийг хамгаалах баталгааг олгохыг уриалжээ.

Гэрэл зураг