Казахстаны нийслэл Астанад болж байгаа Европ, Азийн медиагийн форумд /ЕАМФ/ ТУХН-ийн орнууд, Гүрж, Балтын тэнгисийн улсуудын  ХМХ-ийн 250 гаруй төлөөлөгчид оролцож байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тэдэнд илгээлт явуулсан бөгөөд янз бүрийн ард түмний уламжлалд хүндэтгэлтэй хандах болон тэвчээртэй байдлын зарчмыг даган мөрдөхийн чухлыг сануулсан байна.  ЕАМФ-ыг анх удаа 2006 онд РИА Новости агентлаг зохион байгуулсан юм. Хуучин ЗХУ-ын БН улсуудын сэтгүүлчдийн нийгэмлэгийг нэгтгэх нь түүний зорилго байсан юм.  Энэ жилийн форум “ХМХ ба нийгмийн 20 жилийн тусгаар тогтнол” гэсэн уриан дор болж байна. Манай “Оросын дуу хоолой” радио мэдээлэлийн ивээн тэтгэгчийн хувиар оролцож байна.