Бямба гаригт өндөрлөсөн Зүүн Азийн бүлэглэлийн /ЗАБ/ дээд хэмжээний уулзалт Москва, Бээжингийн аль эртнээс уриалан дуудсан бүс нутагт аюулгүй байдлын шинэ байгуулалтыг бий болгох үндэс суурийг тавилаа.Бали аралд болсон уулзалтын дүнгээр баталсан үндсэн баримт бичиг нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмын тухай тунхаглал боллоо. Энэ тунхаглалд хүч хэрэглэхээс татгалзах, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх шаардлагатай байгааг батлаж өгсөн байна. Мөн баримт бичигт тус бүс нутгийн улсуудын угсаатны болон соёлын олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Улс хоорондын маргалдааныг зөвхөн энхийн аргаар зохицуулж байхыг санал болголоо. Эдгээр зарчмууд нь бүс нутагт аюулгүй байдлын байгуулалтын шинэ нээлт болох үндэс болж “хүйтэн дайны” үед АНУ-ын байгуулсан эвслийн системийг сөрөн зогсож чадна.

   ЗАБ-ийн ажилд ОУ нэгдсэн явдал стратегийн түншүүд болох Москва, Бээжингийн хувьд Ази тивд аюулгүй байдлын шинэ номлолыг хэрэгжүүлэх шинэ нэмэлт боломжийг нээж өгч байна. Аюулгүй байдлын хуваагдашгүй зарчим, бусдын аюулгүй байдалд хохирол учруулж өөрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх оролдлогыг гаргуулахгүй байх нь ОУ-ын хувьд чухал гэж Сергей Лавров ЗАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдсэн юм. ОУ-ыг ЗАБ-д нэгтгэсэн явдал тус улсыг Зүүн Азийн бүс нутгийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж Москва үзэж байна гэж Лавров тэмдэглээд “Зөвхөн газар зүйн байрлалын тухай яриагүй гэж сайд тэмдэглэлээд энэ бүс нутагт ОУ гадаад бодлого болон эдийн засгийн хэмжигдхүүнээрээ жинтэй байр эзлэж байна” гэв.

   ОУ евразийн гүрэн улсын хувьд АНД-н орнуудын тогтвортой байдал, эдийн засгийн итеграцийн шинэ боломжууд маш чухал юм гэж ОУ-ын ГХЯ-ны ОУХДС-ийн улс төр судлалын тэнхимийн захирал Алексей Воскресенский үзэж байна. «ОУ бүс нутагт эргэн ирж байгаа тул энэ нь ОУ-д маш чухал юм. ОУ ЗАБ-д эрчим хүчний донорын хувьд нэгдэж байгаа. ОУ энэ бүс нутагт зөвхөн цэргийн оролцоотой байсан ЗХУ шиг биш арай өөр байдлаар орж байна. Харин одоогийн Орос орон бол маш олон зүйлийг санал болгож чадах улс юм. Энэ нь зөвхөн эрчим хүчний нөөц ч биш шинжлэх ухаан технологийн нөөц бололцоо юм. Өнөөдөр Москва яриа хэлэлцээнд оролцох хүслээ илэрхийлээд зогсохгүй бүс нутагт өөрийн гэсэн байр сууриа эзлэх ёстой гэж профессор  Алексей Воскресенский үзэж байна.

   Зүүн Азийн улсууд сүүлийн жилүүдэд байгал, техногенийн хөнөөлт сүйрэлд нэрвэгдснийг тооцон үзээд Онц байдлын үед хамтран ажиллахыг Москва ЗАБ-ийн орнуудад санал болголоо. Мөн өндөр технологийн салбарт хамтран ажиллахад ОУ нээлттэй байна. Энэ нь энхийн атомыг ашиглах, сансарыг эзэмших, даяарчлалын зүг чиг баримжааны болон теле харилцаа холбооны системийг ашиглах, орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмж болон эмийн зүйлийг боловсруулах зэрэг салбарууд юм. ЗАБ-ийн хүрээнд хоршоололыг дэлгэрүүлэх нэг талбар бол Оросын инновацийн технологийн “Сколково” төв байж болох юм.