Интернет хэрэглэгчдийн амьдралыг нилээд хүндрүүлэх хуулийн төслийг америкийн Конгресс удахгүй хэлэлцэх гэж байна. Аудио, видео болон бусад контентыг үйлдвэрлэдэг томоохон компаниудын тусламжтайгаар интернет дээрэмчдийг сөрөн зогсох шинэ хуулийг боловсруулаад байна. Үүнийг англиар Stop Online Piracy Act буюу SOPA гэж нэрлэдэг юм. Лизензгүй контентыг байрлуулсан сайтын ажиллагааг зогсоох нь энэ шинэ зүйлийн онцлог юм. Хамгийн гол нь энэ сайт АНУ-д уу, гадаад улсуудад бүртгүүлсэн үү гэдэг нь огт хамаагүй юм байна.

   Америкчууд сүлжээний орон зайнд хувьсгал хийхээр бэлдэж байна. Вашингтон бүх дэлхийн аалзны шүлс мэт сүлжээг хяналтдаа авах гэж оролдож байна гэж зарим нэг ХМХ-үүд мэдэгдээд байна. Конгресст хоёр хууль боловсруулаад байна. Эхнийх нь IP /Protect IP Act буюу PIPA/ хаягийг хамгаалах, Stop Online Piracy Act буюу SOPA гэсэн нэртэй  хоёр дахь баримт бичиг нь бүр ч сонирхолтой юм. Хэрвээ энэ хуулийг баталвал дуу бичлэгийн болон кино, теле компаниуд, хэвлэх үйлдвэрүүд, хөтөлбөр үйлдвэрлэгчид болон бусад эрх бүхий байгууллагууд тэдний оюуны өмчийг зөрчсөн этгээдийн сайтыг хаахыг шүүхэд хандалгүйгээр провайдерээс шаардах борломжтой болох юм. Эрх бүхий байгуулагуудын эхний шаардлагаар л сэжиг бүхий сайтуудын он-лайн төлбөрийг шууд зогсоож болно.

   ОУ,ТУХН-ийн улсуудын нутагт хамгийн нэр хүндтэй “Одноклассники. ру”  нийгмийн сүлжээг үндэслэн байгуулагч Альберт Попков Конгрессийн санал санаачлага сүлжээний хөгжилд эсрэгээр нөлөөлнө гэж  үзэж байна. «Энэ нь Интернетийн хөгжлийг шууд бууруулна гэж би үзэж байна. Мэдээж хэрэг хууль бус сайтууд эхний ээлжинд өртөнө. “Шудрага хэрэглэгч” зарчмаар мэдээлэл солилцдог хэрэглэгчидтэй өөрөөр хэлвэл эх сурвалжаас иш татдаг сайтууд хэлмэгдэх үү? Энэ хуулинаас болж яг ийм сайтууд маш их хэлмэгдэнэ гэж үзэж байгаа шинжээчдийн санал үндэсгүй биш гэж би үзэж байна» гэж Альберт Попков хэллээ.

   АНУ-ын томоохон интернет компаниудын удирдагчид  болон үүсгэн байгуулагчид энэ саналыг дэмжиж байна. Энэ хуулийг батлахгүй байхыг AOL, eBay, Facebook, Google, Linkedln, Mozilla, Twitter, Yahoo, Zynga зэрэг нэгдлүүд уриалаад байна. “Тоот эрин зууны зохиогчийн эрхийг хамгаалах тухай” хуулинд интернет сайт дээр өөрийнхөө уран бүтээлийг олсон зохиогч эсвэл эрх бүхий байгууллага эхлээд сайтын захиргаанд тус контентыг хаахыг шаардах ёстой. Хэрвээ татгалзах юм бол зохиогч шүүхэд хандах эрхтэй юм. Хулгайн бүтээгдхүүнийг байрлуулсан этгээд хариуцлага хүлээх ёстой.

   Харин одоо бол бүх хариуцлага сайтын эзэн дээр бууж байгаа. Зөвхөн  Facebook нийгмийн сүлжээ гэхэд 800 сая хэрэглэгчтэй. Энэ бүхний хойноос мөрдөх гээд үздээ. Тэгэхлээр хэн нэгэн этгээдээс болоод бүхэл бүтэн ресурст орох эрх хаагдана гэсэн үг гэж ЮНЕСКО-гийн зохиогчийн эрхийн тэнхимийн гишүүн, хуульч Вадим Колосов тэмдэглээд: «Энэ хуулийг Америкт л мөрдөнө. Тэгэхлээр энэ хууль оросын сайтуудад шууд нөлөөлж чадахгүй. Интернет провайдеруудаар дамжуулан оролтыг хаах техникийн арга хэмжээний боломжийг харж үзсэн байгаа. Харин Америкийн нутаг дэвсгэр дээр зарим нэгэн сайтууд хаалтай байх боломжийг эрх бүхий байгууллагууд шаардаж болох юм. Энэ хуулийг баталснаар Интернет дэх контентын хувьд эрс өөрчлөлт гарна гэж үзэхгүй байна. Харин хулгайн ресурс зохиогчид энэ хоригийг тойрон гарах арга замыг эрж хайх болох байх» гэв.

   Зарим нэгэн нийгмийн сүлжээнүүд америкийн засаг захиргааны анхаарлыг аль хэдийнээс татаад байгаа юм. Энэ бүх сүлжээнүүд бүгд гадаадад бүртгэлтэй, төлбөрийг картнаас хийдэг, рекламыг хайгуулын ресурсийг дамжуулан байрлуулж байна. Яг эдгээрт л эхний цохилт өгөх байх. Америкчууд аль хэдийнээс дасгал сургууль хийгээд эхэлсэн. Викиликс сайтын төлбөр болон оролтыг хаахыг тэд шаардаж байсан ба үр дүнд нь энэ төслийг хаасан билээ.