Евразийн тээврийн системийн тэргүүлэх хэсэг дэх ОУ-ын үүрэг улам өсөх болно. Ийм системийг бэхжүүлэх нь Евразийн холбооны /ЕАХ/ найдвартай үндэс суурь болно. Москвад 11-р сарын 21-25-нд болох “Тээврийн долоо хоног-2011” форумд оролцогчид ОУ-ын тээврийн цогцолборыг дэлхийн тээврийн системд интеграцчлах төлөвийг авч хэлэлцэх болно.

   ЕАХ нь шинэ ЗХУ ч биш, ТУХН-ийг ч орлох байгууллага ч биш харин Европ , АНД-н орнуудын хооронд холбогч хэсэг болох юм. ЕАХ-ны гишүүд ялангуяа эдийн засгийн салбарт маш нягт интеграцчлагдах ёстой. Азиас Европ руу Европоос Ази руу ачааг асар хурдан тээвэрлэх тээврийн маш хүчирхэг дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр үүнийг төсөөлөхийн  ч аргагүй юм. Энд ОУ дахин давтагдашгүй газар зүйн байрлалаараа энэ хоёр бүсийн хооронд гүүр болж чадах юм. Яг одоо Япон, Хятад, Зүүн өмнөд Азийн орнуудыг оролцуулаад Азийн бүс нутгууд Баруун Европын орнуудтай маш хурдан бараа солилцоо хийх суваг олох шаардлагатай болоод байгаа юм. Улам өсөн нэмэгдэж байгаа бараа солилцоог хуурай газар дээрх мультимодалийн тээвэрлэлтийн шинэ гудам хангаж өгөх юм. Ачааны чингэлэгийг Восточный боомтоос оросын нутгаар дамжуулан финийн хил хүргэхэд 13 хоног болох ба 1600 долларын үнэтэй байна. Дамжин өнгөрүүлэх чадвар нь хязгаарлагдмал Суэцийн сувгаар явахаас гурав дахин хурдан, хоёр дахин хямд болох юм.

   ОУ-ын тээврийн цогцолбор эхний ээлжинд төмөр зам зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм гэж “Метрополь” хөрөнгө оруулалт, санхүүгийн компанийн шинжээч Анрей Рожков тэмдэглээд: «Одоогийн байдлаар Европ, Азийн хоорондох ачаа урсгал тийм өндөр бус Азиас Европ руу ачаа долоогоос илүү хоног явж байна, ийм хурд ачаа явуулагчдын шаардлагыг хангахгүй байна. Мөн төмөр замын тээврийн хөлс нилээд өндөр байгаа нь компаниудыг айлгаж байна. Ийм учраас нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд оросын төмөр замын хувьцаа эзэмшигчид оросын засгийн газар болон ОТЗ компани тээврийн дэд бүтцийг даруй сайжруулах шаардлагатай байна. Энд ачааны галт тэрэгний дундаж хурдыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа юм. Үүний тулд төмөр замд, зүтгүүрийн болон вагоны паркыг шинэчлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа юм» гэлээ.

   Шинэчлэх ажиллагаа явагдаж байгаа ба шинэ хүчтэй зүтгүүрүүд ажиллаж эхлээд байна. Жишээ нь, Францийн “Альстом”, оросын “Трансмашхолдинг” компаниуд оролцож бүтээсэн 200 гаруй шинэ хүчтэй зүтгүүрүүд худалдаж авах гэрээнд ОТЗ компани гарын үсэг зураад байна. Энэ нь асинхронон зүтгүүрийн дамжууртай хоёр төрлийн тэжээлтэй оросын анхны зүтгүүр юм. Евразийн тээврийн системийн үүрэг цаашид улам өсөн нэмэгдэх болно гэж Андрей Рожков тэмдэглээд «Ачаа хүргэлтийг хурдасгах асуудлыг хир хурдан шийдэж чадна тэр хэмжээгээр Европ, Азийн улам олон эдийн засгийн субъектууд харилцан ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж түүнийг гүйцэтгэх болно» гэв.

   “Тээврийн долоо хоног-2011” форумд төр засгийн төлөөлөгчид, бизнесменүүд, тээврийн салбарын хэд хэдэн гадаадын нэр хүндтэй шинжэээчид зэрэг 3000 гаруй хүн оролцож байна. Мөн Тээврийн судалгааны нийгэмлэгийн Бүх дэлхийн бага хурлын ерөнхийлөгч Энтони Мэй хүрэлцэн ирсэн байна.