Оросын киноны наадам өнөөдөр Энэтхэг улсын нийслэл Дели хотод нээгдэж байна. Энэ кино наадамын үеэр үзэгчидэд 5 кино үзүүлэх бөгөөд оросын жүжигчид, продюсерууд наадмын ажиллагаанд оролцоно. Оросын кино наадам явуулдаг энэ уламжлал бараг 20 жил завсарласны дараа 2007 оны 4-р сард сэргэсэн юм. Тус улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулж тэр наадмыг зохион байгуулж байсан юм. Оросын киноны наадам 2007 оноос хойш Энэтхэг улсын томоохон Жайпур, Мумбаи, Калькутта, Ченнаи хотуудад жил бүр явагдаж байна. Кино наадмыг ОУ-ын Соёлын яам болон “Россотрудничество” холбооны агентлаг хамтран зохион байгуулдаг юм.