Сибирьт үлгэрийн мөсөн хотхон бий болно. Ямалын хойгийн Салехард хотод өнөөдөр “Туйлын уран аялгуу” нэртэй мөсөн баримлын олон улсын наадам нээгдлээ. “Дэлхийн ард түмнүүдийн үлгэр” сэдэвтэй энэ уралдаанд оросын бүс нутгууд болон АНУ, Малайз, Өмнөд Солонгос, Энэтхэг, Латви улсуудын шилдэг мастеруудаас бүрдсэн  10 баг хүрэлцэн ирээд байна. Хэдхэн хоногийн дотор тэд цас, мөс, модоор хийж өнгийн будгаар будсан үлгэрийн баатрууд амьдран суух илбын хотыг байгуулах ёстой. Уралдааны дүнг 11-р сарын 26-нд гаргана.