Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцийг аврахад нэг л өдөр үлдлээ. Өнөөдөр одон орны цонх хаагдах ёстой бөгөөд үүнээс хойш аппараттай холбоо барих гэж оролдох нь утга учиргүй юм гэж пуужинт сансарын салбарын эх сурвалж мэдээлсэн байна. 11-р сарын 21-нээс хойш станцтай холбоогоо сэргээлээ ч гэсэн  “Фобос-Грунт” Марс руу нисэхгүй, энэ аппарат 11-р сарын 9-нд шилжих шөнө “Байконур” сансарын буудлаас хөөрсөн боловч дэлхий орчмын тойрог замд гацсан юм. “Фобос-Грунт” дэлхий орчимд 1-р сарыг дуустал байх болно гэж Роскосмосын тэргүүн Владимир Поповкин мэдэгдсэн байна. Хэрвээ энэ аппарат унах юм бол түүний хэлтэрхийнүүд манай дэлхийг хүрэхгүй агаар мандлын дээд давхаргад бүрэн шатах болно.