АНУ-ын зүүн нутгийн мегаполис Нью-Йорк хотод үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг цагдаагийнхан сэрэмжлэн зайлуулж чадлаа. Тус хотын дарга Майкл Блумберг үндэсний телевизийн сувгийн шууд нэвтрүүлгээр өчигдөр орой энэ тухай мэдэгдлээ. Энэ үйл явдал АНУ-д өргөн тэмдэглэдэг Талархалын өдөр үндэсний баяраа тэмдэглэхээс хэдхэн хоногийн өмнө болсон байна. Алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан этгээдийг баривчилсан гэж Блумберг хэлжээ. “Аль-Каида” алан хядах байгууллагын сурталчилгааг удирдлага болгосон Афганистан, Иракт америкийн цэрэг байрлаж байгааг эсэргүүцэгч, нью-йоркийн даргын нэрлэснээр “ганц дайчин” байсан бололтой. Засаг захиргааны мэдээлж байгаагаар баривчлагдсан 27 настай Хосе Пиментел АНУ-ын иргэн байжээ. Алан хядах ажиллагаагаа үйлдэж чадаагүй энэ этгээд өөрийгөө “Аль-Каида”-гийн алагдсан толгойлогч Усама бен Ладенгийн дурсгалд зориулж Усама Хусейн гэж нэрлэсэн байжээ. Баригдсан этгээд цагдаагийн машин, шуудангийн албаны объектууд, гадаадаас эргэн ирж байгаа цэргийнхнийг дайрахаар бэлдэж байсан гэж Блумберг мэдэгдсэн байна.