Египетийн нийслэл Каирын төв дэх Тахрир талбайд хэдэн мянган  жагсагчид үлдээд байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр болсон 2 өдрийн  мөргөлдөөний явцад Египет улсад 13 хүн амь насаа алдаж, зуугаад хүн шархадсан байна. Египетийн нийслэлд эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн баасан гаригт эхлэсэн билээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цэргийнхнийг тус улсын засгийн эрхээс үхэлдэн зууралдаж байна гэж буруутгаж байна гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Үнэн чанартаа арми иргэний засгийн газраас хамааралгүй болж байгаа нэмэлт өөрчлөлтийг тус улсын шинэ үндсэн хуульд оруулсны дараа сөрөг хүчин эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Өнгөрсөн бямба гаригт Каирт болсон мөргөлдөөний үеэр 2 хүн амь насаа алджээ. Египетийн аюулгүй байдлын хүчнийхэн өчигдөр эсэргүүцэгчдийг илэрхий нухчин дарахыг оролдлоо. Эмнэлэгийн ажилчдын үзэж байгаагаар энэ үеэр 11 хүн амь насаа алдаж, 900 хүн шархадсан байна. Хэлмэгдэгсдийн дунд египетийн аюулгүй байдлын хүчний 40 ажилтан байна. Аюулгүй байдлын хүчнийхэн талбайг жагсагчдаас цэвэрлэснээс хойш  нэг цаг ч болоогүй байхад хүмүүс тийшээгээ эргэж ирцгээж байлаа. Урьд шөнө талбай дээр дахиад л цагдаагийнхантай мөргөлдөөн болсон байна. Тасралтгүй үргэлжилж байгаа хүчирхийлэл Египет улсын ерөнхийлөгч Хосни Мубаракын дэглэм унаснаас хойш анх удаа дараачийн долоо хоногт болох сонгуулийг эргэлзээтэй болгож байна. Тахрир талбайд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа ч гэсэн Египет улсын Түр засгийн газар сонгуулийн товыг өөрчлөх бодолгүй байгаа бололтой. Парламентын сонгуулийн эхний шат Египет улсад 11-р сарын 28-нд эхлэх ёстой юм.    

Гэрэл зураг