Каирын Тахрир талбай дээр хэдэн зуун жагсагчид урт хугацааны ээлжит эсэргүүцлийн ажиллагаандаа бэлдэж байна. Талбай дээр дахиад л хориглол барьж эхэллээ гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Цэргийнхэн ерөнхийлөгч асан Мубаракын бодлогыг үргэлжлүүлж байгаа учир хувьсгал жирийн египет хүний амьдралыг огт өөрчилсөнгүй гэж сөрөг хүчний нэг хүн ярьсан байна. Цагдаагийнхан ДХЯ-ны байшинг бүслээд байна. ДХЯ-ны байшинд жагсагчдыг ойртуулахгүйн тулд хэв журам сахиулагчид нулимс асгаруулах хий хэрэглэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр жагсагчид болон цагдаагийнхан мөргөлдсний улмаас Каирт 750 хүн хэлмэгдэж нэг хүн нас барсан байна. Тус улсын цэргийн засаглалын эсрэг олон нийтийг хамарсан жагсаал цуглааныг лалынхан зохион байгуулсны дараа өдөр буюу бямба гаригт энэ мөргөлдөөн болсон байна.