Гэгээн Богородицагийн бүсэнд мөргөх гэсэн мянга мянган сүсэгтнүүд  Москвагийн Аврагч Христосын сүм рүү цувсаар байна. Грек улсын Афоны шүтээн уулан дахь Ватопедийн сүмд хадгалагдан байдаг үнэн алдартны шашинтнуудын хамгийн эрхэм хүндтэй шүтээнийг Москвад бямба гаригт авчирсан байна. Мөргөлчид өвчин эмгэгээсээ салж, үр хүүхэдтэй болно гэсэн итгэлтэйгээр энэ шүтээнд мөргөж байна. Сударт заасан ёсоор тэмээний ноосоор хийсэн энэ бүс Христосыг зүрхэндээ тэвэрч байхад ч, түүнийг загалмайлахад ч дева Марийд байнга байсан гэдэг билээ. Энэ шүтээн орчин цагын түүхэндээ анх удаа Афон уулаа орхин гарсан байна. Гэгээн Богородицагийн бүсийг манай оронд авчирсан 10-р сарын 20-ноос хойш Калининградаас Владивосток хүртэл 14 хотын 2 сая гаруй хүн энэ шүтээнд мөргөөд байна. Шүтээн 11-р сарын 27 хүртэл Москвад байх юм байна. Түүнд өдөр шөнөгүй мөргөж болно.