“ОДХ” радио сонсогчдын клубуудын холбоо Пакистанд байгуулсан байна. Энэ бол “ОДХ” радио сонсогчдын Бүх пакистаны 2-р бага хурлын гол дүн юм. Энэ бага хурал бямба гаригт Исламабадад болсон байна. Манай тусгай сурвалжлагч Ирина Максименко дэлгэрэнгүй мэдээлэж байна. Тус бага хурал дээр “ОДХ” радио компанийн дарга Андрей Быстрицкийн илгээлтийг уншиж танилцууллаа. Өнөөдрийн Орос орон болон түүний түүх, соёлыг сонирхож байгаа хэн бүхнийг “ОДХ” радио бүрэн мэдээлэлээр хангаж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Байнга хөгжин бэхжиж байдаг манай сонсогчдын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд энэ бага хурал туслана гэдэгт найдаж байна гэж радио компанийн тэргүүн хэлсэн байна. Москвагийн радиод шинжээчээр ажилладаг доктор Мазхар Али энэ бага хурлын тухай сэтгэгдлээ хуваалцахдаа: «Энэ бага хурал дээр Пакистан улсын бүх нутгаас ирсэн сонсогчид цугларлаа. Тэд маш их сонирхолтой ирцгээсэн. Хүмүүсийн хоорондох амьд холбоо гэдэг үнэхээр гайхамшигтай юм. “ОДХ” радио Орос, Пакистан улсуудын ард түмнүүдийг холбох өөрийн гэсэн гүүр болж чадах юм. Үүний хүчинд манай хоёр орон бие биедээ улам ойртож, бий болсон улс төрийн ээдрээтэй байдлыг ч даван туулж чадна» гэж тэр ярилаа.Өнөөдөр Пакистан улсын янз бүрийн мужуудад “ОДХ” радио сонсогчдын 50 гаруй клуб ажиллаж байна. Нэг клубт ойролцоогоор 10-70 хүн байна. Ийм клубууд Пакистан улсад олон жилийн туршид оршин тогтнож ирсэн юм. Одоо энэ клубууд өөрийн гэсэн зохион байгуулах төв “Клубуудын холбоотой” боллоо.