Индонез улсын Бали аралд Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо АСЕАН-ны санаачлагаар бий болсон Зүүн Азийн бүлэглэлийн /ЗАБ/ 6 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад ОУ анх удаа оролцлоо. Урьд нь ОУ энэ ажиллагаанд ажиглагчийн статустай оролцож байсан юм. Энэ уулзалт дээр ОУ-ыг, ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавараар ГХЯ-ны сайд Сергей Лавров төлөөлсөн байна. Зүүн Азийн бүлэглэлд Москва ноднин жил Вашингтонтой нэгэн зэрэг нэгдсэн билээ. Энэ бүс нутагт харилцан ойлголцолыг бэхжүүлж, тогтвортой байдлыг хангахыг ОУ зорьж байна гэж Сергей Лавров мэдэгдлээ. Зүүн Ази бол маш өргөн боломжтой бас багагүй асуудалтай бүс нутаг юм. ЗАБ нь бүс нутгийн стратегийн яриа хэлэлцээний тэргүүлэх талбарын төлөө өрсөлдөх боломжтой гэж Москва үзэж байна. Хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын байгуулалтыг төгөлдөржүүлэх асуудал анхаарлын төвд байх ёстой. Аюулгүй байдлын хуваагдашгүй зарчим, бусдын аюулгүй байдалд хохирол учруулж өөрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх оролдлогыг гаргуулахгүй байх нь ОУ-ын хувьд чухал гэж Сергей Лавров ЗАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлэх юм бол бүх хүрээнд тэр тусмаа цэрэг улс төрийн хүрээнд бүс нутагт зааглах шугам байх ёсгүй гэсэн үг. Иймэрхүү яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хичээл зүтгэл бүс нутгийн улсуудад байна гэдгийг би мэдэрлээ гэж тэр хэллээ.

   Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон тэргүүнүүд санхүү, эрчим хүч, онцгой байдлыг тусган авах, эрүүл мэндийг хамгаалах, боловсрол зэргийг практик хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл гэж нэрлэсэн байна. Сергей Лавров ярихдаа: «Мэдээж хэрэг эрчим хүч бол бүс нутгийн зарим нэг улсуудтай харилцах харилцаанд ОУ мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байгаа салбар юм. Эрчим хүч агуулагчийг нийлүүлэх ажлыг бид хөгжүүлж байна. Эрчим хүчний үр ашигтай байдлын асуудлыг янз бүрийн талаас авч үзэхийг, байгалын хийг шингэрүүлэх чадалтай байгууламжуудыг байгуулах хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн асуудлыг шийдэж байна» гэж тэр ярилаа.

   Техно генийн сүйрэл болон байгалын гамшгийн эсрэг тэмцэх ажилд бэлтгэхэд дээд хэмжээний уулзалтын үеэр ихээхэн анхаарал хандууллаа. Сүүлийн жилүүдэд Зүүн Ази байгалын хэд хэдэн хөнөөлт аюултай тулгарсан билээ. Онц байдлын хор уршгийг арилгахад  бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж Сергей Лавров үзэж байна: «Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалын болон техногенийн сүйрлийн хор уршгийг арилгахад бид байнга туслаж байдаг билээ. Жишээ нь саяхан Тайландад цунамигаас үүссэн хөнөөлт усны үерийн үед бид тусалсан юм. Мөн японы “Фукусима” АЦС-д эмгэнэлт байдал бий болоход бид бас л тусалсан. Хамгийн гол нь ийм нөхцөл байдал бий болоход маш шуурхай, зохион байгуулалттай үйлчлэх ба бэлтгэлийг өндөр түвшинд хангах шаардлагатай юм» гэж тэр ярилаа. Балид болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзсан юм. Гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүд визийн горимыг хөнгөвчлөх тухай ноот бичиг солилцсон байна.