Евроазийн эдийн засгийн интеграц бол олон зүйлийг амлаж байгаа төсөл. ОУ-ын бодит алхамуудын хүчинд энэ төсөл амьдралд хэрэгжлээ гэж Москвагийн түншүүд мэдэгдэж байна. Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар баасан гаригт Кремльд Евразийн эдийн засгийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулахад чиглэгдсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Орос, Белорусс, Казахстан улсууд энэ зунаас эхлэн үйлчилж байгаа Гаалийн холбоонд нэгдсэн юм. Мөн 1-р сарын 1-нээс эхлэн гараандаа орох эдийн засгийн нэгдсэн орон зайд бас нэгдсэн юм. Энэ хоёр байгууллага Москвад 11-р сарын 18-нд эхлэлий нь тавьсан Евразийн эдийн засгийн холбоонд хувирах юм. Гурван ерөнхийлөгч мэдээж хэрэг шинэ холбооны ирээдүйн тухай хийсвэр хэлэлцээр хийх гэж цуглараагүй нь мэдээж хэрэг. Евразийн эдийн засгийн комиссийн тухай гэрээнд тэд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийг баталгаажуулах тухай захидлыг оросын Төрийн Думд шууд явуулсан гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Манай орон зайд ажиллах хүч, бараа, үйлчилгээ, капиталын чөлөөт хөдөлгөөнийг хангах нь бидний хувьд тэргүүлэх зорилт юм. Харин ирээдүйд валютын болон макро эдийн засгийн зөвшилцсөн бодлогыг явуулах болно. Гаалийн холбооны ажил эхэлсэн явдал манай эдийн засгийн хөрөнгө оруулалтыг өөртөө чадавхийг нэмэгдүүлж, шинэчлэлийг урамшуулж байна. 2015 он гэхэд Евразийн эдийн засгийн холбоо байгуулах нь бидний зорилтын дараачийн үе шат юм гэж тэр хэллээ.

   Евразийн хүрээнд нэгдэх явдал улам хүчээ авч байна. Эхний ээлжинд энэ нь эдийн засгийн хүрээг хамарч байна. Мөн бусад салбаруудыг ч хамарна гэж Казахстаны төрийн тэргүүн Нурсултан Назарбаев холбооны ирээдүйг хэрхэн харж байгаагаа ярихдаа мэдэгдсэн юм. Барааны томоохон худалдааны явцад өөрийн үндэсний валютууд тенге, рубль, белоруссийн рубль зэргээ хэрэглэдэг журамд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр бидний хооронд тэнүүчлэх долларыг үгүй болгох юм. Цаашид нэгдсэн батлан хамгаалахын орон зай бий болгоё гэсэн санаа байгаа, үүн дээр манай ХАБГБ техникийн нэгдсэн орон зай, цахилгааны нэгдсэн сүлжээ зэрэг сэдвээр ажиллаж байгаа. Мөн хүнсний асуудлын нэгдсэн шийдвэр байна. Харин эрчим хүч агуулагчийн хувьд бурхан биднийг гомдоогоогүй шүү. Энэ бол бүх талаасаа хамгийн хүчтэй нэгдэл болно. Хэрвээ маш хүнд болох юм бол өөрөө өөрийгөө хангаж чадах 170 сая хүн амтай хангалттай зах зээл юм гэж тэр ярилаа.

   Холбооны "нэгдсэн засгийн газрын" ерөнхий дүр төрх гарч ирж байна. Орос, Белорусс, Казахстаны төр засгууд шинээр бий болсон үндэстнээс дээгүүр байгууллагад 170 гаруй бүрэн эрх олгож байна. Эхний орон тоог баталлаа. Евразийн эдийн засгийн комиссийн хамтран зүтгэгчдээ ирэх 4 жил ОУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд Виктор Христенко удирдах боллоо. Евразийн эдийн засгийн холбоо байгуулах тухай саналыг Владимир Путин саяхан хэвлэгдсэн нийтлэлдээ тусгасан гэдгийг сануулья. Оросын ерөнхий сайд ЗХУ-ыг дахин сэргээхийг оролдож байна гэж Барууны ХМХ-үүд болон улс төрчид яаран мэдэгдээд амжсан билээ. Тусгаар улсуудын эдийн засгийн нэгдлийн тухай ярьж байгаа юм гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн юм. Өнөөгийн тогтвортой бус дэлхий дахинд нэн хэрэгцээтэй байгаа энэ төслийг хэрэгжүүлэх гайхалтай боломж ТУХН-ийн улсуудад өнөөдөр байна гэж шинжээчид үзэж байна. Зах зээл ч өргөжиж байна, аж үйлдвэрийн бүтээгдхүүний хувьд гурван улсын нийлбэр триллион гаруй доллар, хөдөө аж ахуйн хувьд 100 тэрбум гаруй доллар болно. Ирээдүйд 250 сая гаруй хүн амтай улсуудын хүчирхэг эдийн засгийн нэгдэл байгуулах тухай ярьж байгаа юм.