“Ираны төмөр зам” улсын компанийн тэргүүн Абдул Сахеб Мохаммади, “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин нар Персийн булан болон Европыг холбосон төмөр замын сүлжээг холбохоор тохиролцлоо. Москвад бямба гаригт болсон тэдний уулзалтын дүнгээр ираны ИРНА агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Якунин, Мохаммадиг урьсан Төмөр замчдын 2-р их хурлын үеэр энэ уулзалт болсон байна. Персийн булангийн эрэгт байрладаг өмнөд ираны Бендер-Аббаса боомт хотыг ОУ-ын нутаг дэвсгэрийг дамжуулан Европ тивтэй төмөр замаар холбох зайлшгүй шаардлагатай гэж хоёр тал үзсэн байна. Энэ нь “Өмнөд-Умард” тээврийн хонгилыг байгуулж дуусах ажлыг харуулсан чухал шийдвэр болсон гэж энэ салбарын 2 удирдагч хэлээд, мөн “Москва, Тегераны хоорондох харилцааг бэхжүүлэх замд хийсэн чухал алхам боллоо” гэж мэдэгдсэн байна.