Тус улсын удирдагч асан Каддафигийн хүү Сейф аль-Исламын хэргийн талаар ливийн төр засаг Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах шийдвэр гаргасанд ОУ баяр хүргэж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов ингэж мэдэгдлээ. “Ливийн шинэ төр засаг энэ удаа баривчлагдсан хүнийг дур мэдэн шийтгэх явдал гаргуулаагүй нь баярлууштай байна гэж” гэж тэр хэлсэн байна. Баривчлагдсан хүнийг авчирсан онгоц руу уур хилэн нь бадарсан хүмүүс дайран орж урьдын адил бусармаг зүйлээ хийхийг оролдсон гэж Маргелов тэмдэглэлээ. “Байлдааны ялалтынхаа үр дүнг ливийн шинэ төр засаг ямар хуу маягаар хамгаалаж байгааг Дэлхийн хамтын нийгэмлэг анхааралтай ажиглаж байгаа билээ” гэж тусгай төлөөлөгч тэмдэглэлээ. Сейф аль-Ислам Каддафи болон түүний хоёр туслах бямба гаригт Нигерийн хилийг давах гэж байгаад Обари хотын ойролцоо баригдсан юм.