ОУ шашны хэт даврах үзэлтэй хийх тэмцлээ эргэлт буцалтгүй үргэлжлүүлнэ. Уфа хотод бямба гаригт лалын шашны төлөөлөгчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Шашны соёлын наад захын үндэслэлийг мэдэхгүй явдал залуучуудыг хэт даврах болон салан тусгаарлах урсгалд өртөмтгий болгож байна гэж тэр хэллээ. “Ер нь бичиг үсэг тайлагдаагүй явдал аюултай, тэр тусмаа шашныг үл ойлгох явдал бүр ч аюултай гэж” Медведев тэмдэглэлээ. Харамасалтай нь шашны уриаг ашиглаж байгаа гэмт хэргийн байгууллагууд урьдын адил идэвхитэй байгааг тэр хүлээн зөвшөөрлөө. “Манай иргэдийн дунд хэт даврах шашны үзлийг дэлгэрүүлэхгүйн төлөө эцсээ хүртэл тэмцэж байсан хэд хэдэн нэр хүндтэй шашны зүтгэлтнүүдийг сүүлийн хоёр сард Хойд Кавказад амь насыг нь хороосон явдлыг бид нүдээрээ үзлээ” гэж Медведев хэллээ. “Аливаа шашнаар мунхруулах явдлыг жинхэнэ шашнаас ялгаж салгахад туслаж байгаа шашны зүтгэлтнүүдийн ажиллагаа хичнээн чухал болохыг энэ байдал батлаж байна” гэж тэр хэллээ.