Олон улсын эрүүгийн шүүхийн  /ОУЭШ/ ерөнхий прокурор Луис Морено-Окампо дараагийн долоо хоногт Ливийн Түр засгийн газартай хэлэлцээр хийхийн тулд тус улсад очих ёстой. Баривчлагдаад байгаа Муаммар Каддафийн бага хүү Сейф аль-Исламын хэргийг хаана шүүх тухай асуудлыг тэр шийдэх ёстой юм. Хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг үйлдснийх нь төлөө шүүлгэхийн тулд Ливи улс түүнийг Гаагын шүүхэд шилжүүлэх ёстой гэж ОУЭШ мэдээлсэн байна. Жамахирийн алагдсан тэргүүн Муаммар Каддафийн бага хүү Сейф аль-Ислам бямба гаригт Ливи улсын өмнөд нутагт баривчлагдсан байна. Түүний талынхан Сейф аль-Исламыг хөрш Нигери улсын хил давуулах гэж байхад нь баривчилсан гэж Ливийн ШҮЗ-ийг дэмждэг Зинтан хотын зэвсэгт сайн дурынхны ахмад Триполид болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна гэж Би-Би-Си мэдээллээ.