Ард түмнийхээ эсрэг үйлдэх хүчирхийллээ 3 хоногийн дотор зогсоох шаардлага тавьсан Арабын улсуудын Лигийн тулган шаардалтыг Сири улсын төр засаг үл тоомсорлолоо. Тус улсад иргэний жагсаал цуглааныг засгийн газрын цэргүүд нухчин дарсаар байна. Ням гаригийн шөнө хугацаа нь дууссан тулган шаардалтын хугацаа дуусахаас хэдхэн цагын өмнө дор хаяхад 15 хүн алагдсан гэж хууль хамгаалагчид мэдэгдсэн байна. Жагсагчид болон цэргийн оргодолуудтай засгийн газрын цэргүүдийн мөргөлдөөн тус улсын баруун хойд нутгийн Хама муж болон Жабал аль-Завайя бүс нутагт болсон байна. Арабыйн энхийн зохицуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих гадаадын ажиглагчдыг олруулах, энхийн жагсагчдын эсрэг хүчирхийлэлээ зогсоох зэрэг шаардлага тавьсан 3 хоногийн тулган шаардалтыг 11-р сарын 17-нд АУЛ Сири улсад тавьсан билээ. Сири улсын эсрэг гаднаас хүч хэрэглэх нь Ойрхи Дорнодод тогворгүй байдлыг бий болгоно гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад лондоны “Sunday Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг нухчин дарах ажил үргэлжилж байна, “Сири улс хэзээч бууж өгөхгүй” гэж тэр онцлон тэмдэглэлээ. Бий болсон нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам бол зэвсэгт бүлэглэлүүдийг мөрдөн мөшгөж устгах, хөрш орнуудаас зэвсэг нийлүүлж байгааг таслан зогсоох явдал юм гэж ерөнхийлөгч хэлсэн байна.