“Тэр бүгдийг өөр дээрээ үзээд, түүгээрээ цоорсон”гэж Александр Пушкин оросын агуу соён  гэгээрүүлэгч Михаил Ломоносовын  тухай бичиж байжээ.  11-р сарын 19- нд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэж  байна.  Тэрээр шинжлэх ухааны олон салбарт өөрийн  ер бусын оюу ухаанаараа нээлт хийн  шинжлэх ухаан, боловсрол  бол  улс орны агуу их хүч чадал гэдгийг  батласан юм. Ломоносовын 300 жил энэ бол оросын шинжлэх ухааны баяр төдийгүй боловсрол болон түүх, энэ бол дэлхийн соёлын их баяр юм.  ЮНЕСКО энэ жилийг агуу их хүн Михаил Ломоносовын жил болгон зарласан нь учиртай гэж Оросын ШУА ийн академич Александр Чубарьян ярьж байна: «ЮНЕСКО –жил бүр аль нэгэн алдар  нийтевропын юм уу дэлхий нийтийн хүмүүсийн нэрэмжит жил зохиодог юм. Энэхүү хүндэтгэл нь Орос улс болон  хүн төрөлхтөний соёлд асар хувь нэмэр оруулсан эрдэмтэн Ломоносовд үзүүлэсэн хүндэтгэл аж.   Тэрээр химч, геолог байан бөгөөд, түүхэн бүтэлүүд, ном зохиол, роман, магтаал шүлэгүүд бичиж байсан. Тэр бол бүх талаараа гойд онцгой  хүн байв.  Тэр шинжлэх ухааны ихэнх чиглэлийг бий болгосон.  Москвагийн их сургуулийг анх тэр байгуулсан аж. Түүний олон талт үйл ажиллагаа нь Ломоносовыг 18- р зууны төдийгүй өдгөөг хүртэл суут хүнээр тодруулсан юм» гэж тэр хэлсэн

   Ломоносовын хувь заяа их сонин. Тэр тариачны гэр бүлд төрсөн. Өөрөө бие дааж бичиг үсэг сурчээ. Эрдэм номтой   болох чин хүсэлдээ хөтлөгдөн тэр загас ачсан хөсөгтэй Москвад ирж байжээ.  Славян-грек-латин хэлний академид орж суралцан, дараа нь сургалтаа Петербург, Германд үргэлжлүүлжээ.  Тэр хим, уул уурхайн мэргэжлээр Марбург, Фрейбургэд нийт таван жил суралцжээ.Ташрамд хэлхэд, сахын Марбург хотод түүнд зориулсан хөшөөг нээжээ. Харин түүний  олон арван бүтээл туурвил, шугам зураг болон оросын суут ухаантны зургууд хадгалагддаг тус   хотын  номын санд энэ жил урьд урьдынхаас илүүтэй хүмүүс ирдэг болжээ. Германд Ломоноосов немц бүсгүй Елизавета Христентэй гэр бүл болж түүнтэй насан эцэс хүртлээ эвтэй сайхан амьдарчээ. Орос улсад буцаж ирээд Ломоносов  шинжлэх ухааны бүтээлүүдийг шил дараалан бичиж байв. Тэр хим, физикийн гайхамшигтай нээлтүүдийг хийж байлаа. Тэрээр Оросд анх удаа химийн танхимыг байгуулж байсан аж.  Тэр гайхалтай хосгүй одон орны ажиглалтуудыг хийж байлаа. Тэр шил, шаазанг хүртэл  хийж байсан юм. Ломоносов Хойд тэнгисийн замыг төлөвлөгөөг зохиож байсан.  Зохиол, магтаал шүлэг нь туйлын сайхан. Оросын эрдэмтэд дундаас анх удаагаа гадаадын нилээд хэдэн  шинжлэх ухааны акдемийн хүндэт гишүүнээр сонгогдож байжээ.

  Ломоносов Орос улсын түүхийг нийт европын хэмжээнд авч үзэж байсан юм гэж  Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Андрей Сахаров ярьж байжээ: «Тэр хүн төрөлхтөний соёл иргэншлийг хөгжүүлэх  байр суурин  дээр зогсож байсан анхны түүх ч байсан юм. Түүний хувьд Орс орон дэлхийн хөгжлийн нэг хэсэг байсан юм.   Ломоносов оросын түүхийн эх булагийг болон  Новгород төвтэй эртний оросын боловсрол болоод  нийтславянуудын ертөнцийн хөгжлийн хэсэг Киев болохыг  харуулсанд  түүний асар их ач гавъяа оршиж байгаа юм» гэж хэлсэн. Михаил Ломоносов Лавуазьегаас хагас зуун жилийн өмнө массыг хадгалах хуулийг нээж, дэлхийн 12 хэл дээр чөлөөтэй ярьдаг байсан юм.  Гэхдээ “оросын Леонардо” нисдэг тэрэгний нисдэг төхөөрөмжийг  зохиосныг тэр бүр хүн мэдэхгүй юм.  Ингэхдээ  түүний зохиож бүтээсэн зүйл гэвэл тоо тоймшгүй юм. 11-р сарын 19-нд Москва дахь  Воробьёвын ууланд  маш том шоу тоглолт болно. Гэхдээ үүнээс өмнө тэнд байрладаг Ломоносовын  нэрэмжит Москвагийн их сургуулийн нутаг дэвсгэр дээр  Михаил Ломоноосовын эх нутаг Архангельскийн хязгаарын Холмогоры тосгоноос оюутнуудын авчирсан мэдлэгийн бэлэг тэмдэгийн Бамбарыг асаана.

Гэрэ зураг