МАГАТЭ-гийн удирдах зөвлөл олон улсын зуучлагч  “Зургаагийн” орнуудын “ираны цөмийн хөтөлбөрийг” зохицуулах асуудлаар   өргөн барьсан тогтоолыг  хүлээн авлаа.  Улирлах зөвлөлд оруулсан тогтоолыг хүлээн авах саналыг 35 орны 32 нь дэмжижээ .  Куба, Индонезын төлөөлөгчид эсрэг санал өгч, харин   Эквадор түдгэлзжээ. Тогтоолын зохиогчид  Ираныг агентлагийн шинжээчдэд цөмийн объектуудад орох боломж олгож, Иран, МАГАТЭ-гийн хамтын ажиллагааг иэдвхижүүлэхийг шаардаж байгаа аж. Баримт бичигт энэхүү  тулгамдсан асуудлыг цаашид хэлэлцүлэхээр НҮБ-ын АЗ –д шилджүүлэх тухай болон Тегераны эсрэг авах хориг арга хэмжээг чангаруулах тухай ч яригдсангүй.  Баримт бичигт МАГАТЭ-гийн шуугиан тарьсан илтгэлийн  хэлэлцүүлгийн дүнг нийтэлсэн бөгөөд Оросын ГХЯ-ны нэрлэснээр энэ нь урьд өмнө тодорхой байсан баримтуудыг ичгүүр сонжуургүй ашигласан нэг ёсны дээрэм гэжээ.  Ираны цөмийн хөтөлбөр  цэргийн чиглэлтэй байж болзошгүй гэж үзэх сэрэмжлүүлэгээс бусад нь энэ хөтөлбөр итгэл хүлээлгэж буй юм. Гэтэл илтгэлд оруулсан баримт мэдээллүүд нь үүний өмнө хэсэгчлэн  орж байсан аж. Энэ бүгдийг нэгтгээд оруулахад тэд хүссэн үр дүндээ хүрэх нь тодорхой. Өрнөдийхөн, Израиль хамтдаа дэлхийн хамтын нийгэмлэгийг Иран нь энх тайванд заналхийлж байгаа учраас түүний эсрэг тогтоол гаргах хэрэгтэй гэж ятгаж байна.

   Нөгөөтэйгүүр, “зургаагийн” бүрэлдэхүүнд Орос, АНУ, Их Британи, Франц, Герман , Хятад улсууд орж байна. Тэд энэ асуудлыг шийдвэрлэхдээ буулт хийжээ.  Энэ нь Орос, Хятадын байр суурины хүчинд болжээ.  Тогтоолоос Иранаас үг дуугүй шаардасан   “ цөмийн эрчим хүчний нууц объектуудын бүгдэд  хөндлөнгийн хяналт оруулах” заалтыг хасчээ.  Гэтэл ираны цөмийн туршилтын ил тод байдлын тухай заалт хэвээр үлджээ. Гэхдээ эдгээртэй олон улсын ихэнхи зуучид үүнтэй санал нэгтэй байгаа юм. Түүнчлэн, Тегеран нь МАГАТЭ- гийн удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг  бүрэн дүүүрэн биелүүлэхгүй байгааг бас хэлэх нь зүйтэй юм.  Тэр тусмаа  Иран нь цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй Гэрээнд нэгдсэн орон.   Тэгээд ийм улсыг  гэрээгээ зөрчихийг  хэрхэвч зөвшөөрч болохгуй: «Цөамийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэм нь баталгаажсан бөгөөд  хангагдасан байх ёстой. Энэ тохиолдолд бол Иран нь олон улсын  хамтын нийгэмлэг түүнийг хир хангаж чадах вэ гэдгийн шалгалт болж байна. Бид цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй Гэрээнд нэгдэн, гарын үсэг зурсан  орон гэдгийг санах ёстой. Хэрвээ тэр түүнийг зөрчвөлү, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх процессыг зогсооход маш хүнд болно» гэж тэр хэлсэн. Ираны цөмийн тухай лавлах материал ”  нь МАГАТЭ-д үлдэж байгаа бөгөөд НҮБ АЗ рүү очихгуй гэдэг нь чухал юм.  Энэ юу гэж байгаа юм бэ?  Гэвэл Агентлаг Ирантай ажлаа үргэлжлүүлж байгаа гэсэн үг юм. Оросын ГХЯ оны эцэс хүртэл “зургаагийн” зууч нар Ираны төлөөлөгчидтэй уулзалт хийнэ гэж найдаж байна.