Тайландад аймшигийн хар үер гарснаас тус улсын 595 иргэн нас бараад байна. Хоёр хүн ор сураггүй байна.  Үер одоо хирнэ тус улсын 76 тосгоны 20 –д нь  үргэлжилсээр л байна.  Нийслэл Бангкок мөн үерт автжээ.  Ерөнхий сайд Йинглак Чинават радиогоор ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Бангкокийн ажил хэргийн төв уссанд бүр автагдсан гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, тус бүсэд үерээс хамгаалах арга хэмжээ их ашигтай болсон аж. Тус улсад 7 –р сарын эхэн үеээс халуун орны Нок-тен бороо үргэлжлэн орж, ихэнхи хөдөө нутаг үерт автагдажээ.  Орон сууцны байшингууд, байгууллагууд болон хөдөө аж ахуйн асар их тариалангийн талбай нэрвэгджээ. Одоогоор нийт хохирлыг 16 тэрбум долларт тооцогдож байна.