Сири  улс  Арабын орнуудын Лигийн /АОЛ/ төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөнд тус улсад ажиглагчдыг ирүүлэх тухай  санал өргөн барив. Энэ тухай баасан гаригт америкийн Си-Эн-Эн телевизийн суваг мэдээлжээ.Арабын орнуудын лигийн /АОЛ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабигийн ярьснаар, Сирийн ГХЯ ны тэргүүн Валид Муаллемын саналыг АОЛ нь одоогийн бадлаар уг саналыг судлан үзэж байна.  Үүний урьд Дамаск АОЛ ийн ажиглагчдыг өөрийн нутаг дэвсгэр дээр оруулахыг зөвшөөрсөн гэж байсан юм. Уг арга хэмжээнд 500 эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид болон цэргийн шинжээчид оролцоно. Лхагва гаригт АОЛ тус улсын засгийн газрын эсрэг “цус урсах” бослогыг зогсоох үүднээс   Сирийн эрх баригчдад гурван өдрийн дотор огцрохыг шаардан, тус улсад ажиглагчдыг оруулах шаардсан юм.  Хэрвээ Дамаск  буулт хийхгүй бол, хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.