Орос улсын Афганистаны  мансууруулах бодисын эсрэг тэмцэх ажиллагааг төлөвлөн, зохион явуулахад   цэргийн албан хаагчдын нэгдсэн  удирдлагыг татан оролцуулах саналыг АНУ дэмжиж байна.  Энэ тухай  баасан гаригт болсон телевизийн  шууд нэвтрүүлгийн үеээр Орос улсын мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх газрын тэргүүн Виктор Иванов цохон тэмдэглэв.  “Манай олон жил ажиллаж ирсэн бүлэг дээр ажлыг шуурхайлахын тулд бид  цэргийн төлөөллийг оруулахыг санал болгосон юм. АНУ зарчмыг нь дэмжиж байгаа, гэхдээ цэргийнхний зөвшөөрлийг авах ёстой юм ”гэж Иванов хэллээ. Тэрээр мансууруулах бодистой тэмцэх тодорхой цэгийн ажиллагаанаас гадна  Орос улс АНУ, ЕХ ны орнуудын чармайлтыг  Афганистан дахь мансууруулах бодисийн бүхий л дэд бүтцийг онилон устгах саналыг тавьсан юм. “Энэ нь намуу цэцгийн тариалангийн талбай болон героиныг боловсруулдаг лабораториуд юм”гэж Иванов хэллээ.