Орос, Белорус, Казахстаны тэргүүн нар бааан гаригт Нэгдсэн эдийн засгийн орон зай байгуулах багц баримт бичигт гарын үсэг зурсан. Ирээдүйд энэ нэгдэл нь Евр-Азийн эдийн засгийн холбоо болж өргөжих юм.  Түүний үйл ажиллагааг Евр-Азийн эдийн засгийн комисс зохицуулж байх юм.  Харин тэргүүнээр  нь Оросын аж үйлдвэрийн  сайд Виктор Христенко ажиллана.  Москва, Астана, Минскийн харилцан ажиллагаа ямар схемээр харилцан ажиллах бол? Нэгдсэн эдийн засгийн, татварын болон гадаад бодлого хэрхэн явагдах бол? Энэ тухай  Виктор Христенко “Оросын дуу хоолой” радио, Russai Today  телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, ийн ярьсан юм.

   Энэ нь үндэсний, бусад орнуудтай харьцуулах юм бол төвийг сахисан байгууллага байх юм. Түүний бүрэн эрх 170 салбарт дэлгэрнэ гэж комиссийн ирээдүйн тэргүүн,  оросын одоогийн аж үйлдвэрийн сайд Виктор Христенко тэмдэглэв: «Гааль-тарифын холбоотой  нилээд олон  асуудлууд байгаа. Бүх юм Евр-Азийн эдийн засгийн комиссийн үндэсний  дээрх түвшин дээр  зохицуулагдаж байгаа. Зах зээлийн   зохисгүй байдалтай бүх холбоотой зүйлүүд нь мөрдөгдөн, шалгагдаж үндэсний дээрх түвшинд шийдэгдэх болно. 2012 оны 1-р сарын 1нд Нэгдсэн эдийн засгийн орон зай байгуулагдан  гурван орны нутаг дэвсгэр дээр  нийт 17 багц  хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Гаалийн тарифын бодлогын, гаалийн зохицуулалтын, нэгдсэн хилийн дараа шинэ чиглэл гарч ирнэ. Өрсөлдөх чадвартай валют,  тарифын бодлого, мэдээжийн монополь эрх, валютын зохицуулалт болон санхүү-мөнгөний бодлого байх болно» гэж тэр хэллээ.

   Ойрын ирээдүйн төлөвлөгөөнд эдийн засгийн бодлогын  болон стратегийг бий болгон,  хууль тогтоомжийн зөрчлүүдийг болоод техникийн нормыг адилтгах болно. Харин Евр-Азийн эдийн засгийн орон зайд холбооны мөнгөн тэмдэгтийг байгуулахад төлөөлөгчид яарахгуй. Ингэхдээ  Виктор Христенкогийн үзэж байгаагаар рубль нь  Евр-Азийн эдийн засгийн орон зайд бүс нутгийн нөөцийн гол валют  болох илүү магадлалтай байгаа аж: «Бидний хувьд ойрын гурван жилд чөлөөт бараа таваар нийлүүлэх, хөрөнгө, ажиллах хүч болоод санхүү-мөнгөний салбарт, валют, төсвийн хүрээнд   эдийн засгийн хамтын ажиллагааг байгуулах нь туйлын чухал юм.   Хэрвээ үүнийг бид хийж чадах юм бол, ерөнхийлөгчдийн тэмдэглэж байснаар  2015 онд энэ ажлын үр дүн гарч, холбоотны валютын  боломжийг ямар ч хийсвэр бишэээр харах болно» гэж тэр хэлсэн.

   Евр-Азийн орон зай байгуулагдаж байгаа тухайд Өрнөдийнхний эргэлзээ,болгоомжлол нь Христенкогийн инээдийг хүргэж байна. Тэрээр Москваг  ЗХУ-ыг сэргээх гэж оролдож байна гэх аливаа оролдлогыг үгүйсгэж байгаа юм: «Нэг голд хоёр дахин ордоггүй гэж оросын ард түмний зүйр үг байдаг . Шинээр мөнгөн тэмдэгт гаргах гэсэн ямарч санаа оролдлого явагдаагүй байна. Бид өөр ертөнцид амьдарч байна. Бидний гурван орон нэлттэй эдийн засагтай,  бид түүнээс халхлах гэж оролдлого хийдэггүй, сонирхол ч үгүй. Бид эцсийн дүнд дэлхийн эдийн засгийн нийтлэг зүйлд нийцэхийг л хүсдэг. Нөгөөтэйгүүр, энэхүү процессын явцад  бид манай түншүүдийнхээ нэгэн адил  илүү бат бэх, найдвартай  харагдахыг л хүсч байна!» хэллээ. Христенкогийн ярьж байгаагаар дараагийн  Евр-Азийн эдийн засгийн орон зайд буюу ирээдүйд болох Евр-Азийн холбоонд  тун удахгуй Киргиз, Тажикистан орж  магад аж.