Японы Фукусима хотын  олон улсын онгоцны буудалд өнөөдөр гадаадын жуулчны онгоц буулаа. Энэ нь тус улсад байгалийн сүйрлийн улмаас  АЦС дээр гарснаас ослоос  хойш  анхных юм. Хамгийн анх хотыг тус тойргийн баруун хэсэгт байдаг үзэсгэлэнт байгальтай  Айдзу дүүргийг үзэхээр  Тайваний 180 жуулчин зорьж ирсэн нь энэ аж. “Фукусима -1”АЦС дээр гарсан ослоос хойш    тус нутгийн нилээд их газарт цацраг идэвхит бодисонд бохирдсон юм. Харин одоо бол зөвхөн  Станцын ойр хавийн газар л хүний эрүүл мэндэд хортой юм. Гэсэн ч урьд өмнө гайхалтай сайхнаараа алдартай байсан Фукусима руу жуулчдын тоо эрс  багасчээ. Ослоос хойшхи хугацаанд энд нэгч олон улсын нислэг хийгдээгүй байжээ.