МАГАТЭгийн удирдах зөвлөлийн хүлээн авсан Ираны тогтоол нь Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд бат бэх үндэс суурийг тавьж байна.  Оросын ГХЯ ны мэдэгдэлд “Орос улс МАГАТЭгийн удирдах зөвлөлийн  ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон тогтоолын  түгшүүрийг хуваалцахын зэрэгцээ энэхүү асуудлыг цаашид  улам хурцатгах аливаа  оролдлогоос сэрэмжлэхнэ зүйтэй юм гэв.   Нөгөөтэйгүүр, Ислам улсын гаргасан мэдэгдэлд “ МАГАТЭгийн удирдах зөвлөлийн гаргасан  Ираны тогтоол нь Тегераныг цөмийн туршилтыг хорьж чадахгуй төдийгүй, энэ ажлыг үргэлжлүүлэх эрмэлзлийг нь нэмэгдүүлэх болон гэжээ. Агентлаг дахь Ираны байнгын хорооны тэргүүн Али Асгар Солтание мэдэгдэлдээ, Тегеран нь МАГАТЭ-гийн цөмийн объектуудыг шалгах зорилготой комиссийг хүлээн авахаас татгалзаж байна гэв. МАГАТЭ гийн удирдах зөвлөл баасан гаригт Ираны асуудлаар “зургаагийн “оруулсан  тогтоолыг  хүлээж авсан юм. Тогтоолыг хүлээж авахаар удирдах зөвлөл дээр явуулсан санал хураалтанд 35 орон оролцсоны 32 нь дэмжисэн юм.   Тогтоолын зохиогчид нь Ираны цөмийн объектуудад шинжээчдийг оруужл, Ираныг МАГАТЭ-тэй идэвхитэй  ажиллахыг шаардаж байгаа юм.  “Зургаагийн “ тогтоолын төслийг олон улсын зууч “зургаа “бэлтгэсэн бөгөөд, энэ нь Орос, АНУ, Их Британь, Франц, Герман болон Хятад улс юм.