Халимаг улсын нийслэл Элст хотод Буддагийн чандарыг ШриЛанкаас залж авчирлаа. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм. Халимаг улсын  ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов “Интерфакс”-д өгсөн ярилцлагадаа  Элст хот  нь Европ тивд Буддын шашны ариун эртний  түүхэн зүйлс хадгалагдсан цорын ганц газар гэж мэдэгджээ.  Бурхан багшийн чандарыг санскрит хэлээр “шарира” гэдэг бөгөөд өөрөөр хэлбэл, хүний бие мах бодийг шатаасны дараа үлдэх тэр зүйлийг хэлдэг аж.  Шарира нь Будда бурхны бие мөн бөгөөд, 2500 жилийн өмнө тэнгэрт халисан  бурхан багшийн нэгэн адил түүнийг бишрэн, сүсэглэх ёстой юм. Манай эринээс 3 мянган жилийн өмнө Маурьев Ашока  хаан эртний Буддагийн суврагыг  нээж үзжээ.  Тэрээр шинэ суврага босгож, чандарыг өөрийн  гүрний нутаг дэсвэгр дээр тараан сувраганд байрлуулжээ.  Домогт гардгаар, 84 000 суврага байжээ. Эзэн хаан  Буддагийн  “шарира” нь гайхамшигтай ид шидтэйг мэддэг  бөгөөд  тусгай элчээр  тэр үеийн  улс орнуудад илгээж байжээ. Тэд өөртөө тайлбарыг хамт авч явж байсан аж. Заримдаа Буддагийн  чандарыг авч явдаг байв. Буддистүүдийн  нь хэрвээ ариун гэгээн шүтээнийг үзэх боломж тохиолдовол түүний гурван үе аз жаргалтай амьдарна гэж үздэг юм.