Пакистанд “Оросын дуу хоолой” радиогийн соносгчдын клубын холбоо байгуулагдана.  Энэ тухай бямба гаригт  Исламабадад болох   “Оросын дуу хоолой”радиогийн сонсогчдын    Бүх пакистаны  хоёрдугаар бага хурал дээр зарлана. Чуулганд Пакистаны өнцөг булан бүрээс клубын идэвхтэнүүд хуран цугларна. Арга хэмжээн дээр үг хэлэх зөвшөөрлөө тус улсын нэртэй сэтгүүлчид, соёлын  зүтгэлтнүүд өгөөд байна.

   Тэдгээрийн дунд – нэрт яруу найрагч Ифтехар  Ариф байна. Тэр “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа хэлэхдээ «Үүний өмнөх анхдугаар бага хурал өнгөрсөн жил  Карачи хотод  болсон юм. Хурал маш их ажмилттай болж өнгөрсөн. Пакистанд их дэмжлэг авсан. Бид оросуудыг хүндэтгэдэг, яагаад гэвэл тэд хайр, найрамдал нөхөрлөл гэдгийг мэддэг. Тэд хайрлаж, нөхөрлөж чаддаг. Тэд дайн үзсэн, дайн гэж юу байдгийг мэднэ, тэгээд дандаа энх тайвны төлөө тэмцдэг» гэлээ.

   ”Та бүхний ихэнхи түүх, соёл, болон өнөөдрийн Орос орныг сонирхож байдгийг бид мэднэ, үүний нэг түлхүүр нь  “Оросын дуу хоолой” байдаг юм» гэж  хурлын зочид, төлөөлөгчдөд хандсан радио компаний тэргүүн Андрей Быстрицкийн баярын бичигт өгүүлжээ.“Оросын дуу хоолой” радио станцын  тэргүүн  сонсогчиддоо хандан   бага хурлын дараа радио станц, сонсогчдын холбоо улам бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

     “Оросын дуу хоолой” радиогийн сонсосгчдод хандан тус радио хөтөлбөрийн  байнгын оролцогч Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны  дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан  Петр Топычканов  хэлэхдээ ”Оросын дуу хоолой” радио станц нь дэлхийн олон арван хэл дээр нэвтрүүлгээ явуулдаг уламжлалтай. Урду нь тэдний  нэг хэл. Радио нэвтрүүлгийн чухал тал нь хоёр талын харилцаанд мэдээллийн хомсдол гаргахгүйд оршдог юм. Мэдээж хэрэг, пакистанчууд түүнийг сонсоод зогсохгүй, бас бидэнтэй захидлаар харилцдаг нь маш хэрэгтэй зүйл юм. Энэ бол ямарч радио станцад хамгийн чухал юм. “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчидын клуб байгаа нь манай радио станцын нэг амжилт юм» гэлээ.

   Өнөөдрийн байдлаар “Оросын дуу хоолой” радио станцийн  сонсогчдын 50 клуб ажиллаж байна.  Клубад дунджаар 10-70 хүн байдаг. Энэ бол арван жилийн  сургуулийн сурагчид, оюутнууд, сэхээтнүүд, нийгмийн янз бүрийн давхаргын төлөөллүүд байдаг. Пакистаны клубууд олон жилийн турш ажиллаж байна. Одоо тэдний санал санаачилгаар “Оросын дуу хоолой” радиогийн зохицуулах төв болох клубын холбоог байгуулахад  бэлэн болоод байна.