ОХУ-ын Улсын думын депутатуудыг сонгох санал хураалт Чукотын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт өнөөдөр хугацаанаас өмнө эхэллээ. Алтны ил уурхайн ажилчид санал өгөөд байна. Мөн сонгуулийн комиссын гишүүд буга өсгөх нүүдлийн бригадуудад очно. Чукотын 300 гаруй хүн хугацаанаас өмнө санал хураах анхны өдөр саналаа өгөх ёстой. Нийтдээ улс даяар  бараг 150 мянган хүн  хугацаанаас  өмнө санал хураалтад оролцоно. Эдгээр нь 12-р сард сонгуулийн хэсэгт очиж чадахгүй далайчид, гэрэлт цамхгийн  ажилчид, туйл судлагчид билээ. Тэд сонгуулийн нэрсийн жагсаалтад багтсан бүх сонгогчийн  нэг гаруйхан хувь эзлэж байна.