Орос, Белорус болон Казахстаны тэргүүн нар Кремльд ЕврАзийн  эдийн засгийн хамтын ажиллагааны Тунхаглалд болон ЕврАзийн эдийн засгийн комиссийн Гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү Тунхаг бичигт – бусад улс  орнууд эвсэн  нэгдэх ДХБ- ын норм, зарчмуудаас үндэслэгдсэн Нэгдсэн эдийн засгийн орон зай болох нь  эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн шатанд шилжих тухай  дурьджээ. Түүнчлэн баримт бичиг  “гурвын” хэмжээнд цаашдын эдийн засгийн харилцан ажиллагааг тусгажээ. Эцсийн зорилго нь - ЕврАзийн эдийн засгийн холбоо байгуулагдсан тухай тунхаглах юм. ЕврАзийн эдийн засгийн комисс 2012 оны 1-р сарын 1-нд байгуулагдах юм. Үүний өмнө Интерфакс Кремлийг иш татан, комисс нь үндэсний дээр байх бөгөөд байгууллагын гишүүн орнуудын хувьд төвийг сахисан байна гэжээ. Нэгдсэн эдийн засгийн комисс нь аажимдаа үндэсний бүрэн эрхэнд шилжих юм.  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремльд болсон уулзатыг нээж хэлсэн үгэндээ, Орос, Белорус болон Казахстан ЕврАзийн орон зайд  эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллаагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасан.  Тэрээр хүнд, яаралтай шийдэх ажлуудаа хойш тавин Москвад  ирсэн,  ерөнхийлөгч Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нарт талархаж байгаагаа илэрхийлэв.