Герман, Франц, Их Британи НҮБ-ын АЗ-д шинэ тогтоолын төслийг өргөн барьлаа. Тэр Ерөнхий Ассамблейд Сири улсад  хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцэхийг санал болгожээ. Уг баримт бичгийн хамтран зохиогчидоор АНУ, Япон, Марокко, Иордан, Саудын Араб, Катар улсууд болон ливийн шинэ эрх баригчид  оролцоход бэлэн байна.

    Энэ удаа Өрнөдийнхөн Ерөнхий Ассамблейг оролцуулахаар шийдсэн юм. Тэд 9-р сард НҮБ-ын АЗ-д Дамаскийн эсрэг  сөрөг хүчнийхнийг дарсан гэж эрс буруушаасан тогтоол оруулсан юм.  Москва, Бээжин хоёр үүнийг нэг талын гэж үзэж, 10-р сарын 4-нд санал хураахад хориг тавьсан юм. Үүний дараа Орос, Хятад хоёр улс АЗ-ийн түншүүддээ нэг бус удаа, ямарваа  нэгэн шинэ тогтоол нь байдлыг зөвхөн хурцадмал болгоно гэж ойлгуулж байсан юм.Энэ байр суурийг өрнөдийнхөн тооцоолон нийгмийн болон хүмүүнлэгийн асуудал хэлэлцэх ёстой  НҮБ-ын Ерөнхий чуулганаар  Дамаскийг гурав дахь удаагаа хэлэлцэхийг санал болгов. Түүний тогтоол нь заавал дагаж  мөрдөх хүчгүй юм.

   Нөгөөтэйгүүр, пүрэв гаригт Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хүчирхийлиийг зогсоохын тулд Дамаскийг  төдийгүй, түүнийн эсрэг зэвсэг барин зогсож байгаа сөрөг хүчнийхэнд шахалт үзүүлэхийг уриалсан юм.  Тэрээр  зэвсэглэсэн сөрөг хүчнийхний ажиллагаа нь яриа хэлэлцээ рүү эс чиглэгдэж байгаа бөгөөд харин ч шашин хоорондын болон отог, омгийн  мөргөлдөөн гаргахад оршиж байна гэж эрс буруушаажээ. Ингэхдээ тэд зэргэлдээ орнуудаас их хэмжээний зэр зэвсгийг үргэлжлүүлэн авсаар байна. 

    Пүрэв гаригт сирийн алан хятагчид хил давсан хууль бус зэвсгийн наймааг хэрэглэсэн  байж магад.Сүүлийн өдрүүдэд тэд хоёрдахь удаагаа засгийн газрын  байшин руу дайралт хийгээд байна. «Би телевизээр ямар  нэгэн шинэ хүч болох Сирийн чөлөөлөх арми ч юм уу, ер нь нэг тиймэрхүү утгатай хүчнийхэн  Сирийн зэвсэгт хүчний байранд дайралт зохиож байгааг үзсэн. Энэ бол иргэний дайнтай тун адилхан байсан» гэж С.Лавров хэллээ.

    Лхагва гаригт  нөгөө бүлэг хүмүүс  Дамаскийн тагнуулын албаны байр руу дайрсан. Зургаан хүн амь үрэгдсэний дотор энгийн хүмүүс байсан бөгөөд, хэдэн арван хүмүүс шархаджээ. Сирийн чөлөөлөх армийн командлал одоогийн дэглэмийг унагаах “Цэргийн дээд засаг” байгуулж  байгаа тухай Интернетээр зарлажээ.  Нөгөөтэйгүүр  өрнөдийн орнууд болон тэдний зарим холбоотнууд бүс нутагт Сирийн сөрөг хүчнийхэн энх тайвны марш явуулж байгаа гэж тууштай дүр эсгэж, харин эрх баригчид тэднийг хэрцгийгээр дарж байгаа тухай байж болошгүй буруу мэдээллийг өгсөөр байна.

   Үүнтэй холбогдуулан  шинжээчид ливийн зохиолыг  давтагдаж болзошгүй байгааг ойр орйхон ярих боллоо. Нөгөөтэйгүүр,  Түрк, Арабын орнууд нь улс төрийн шийдвэрийг дэмжиж байгаа болон Сирид гадаадын цэрэг оруулахын эсрэг байгаагаа  зөвхөн  үгэн дээрээ л хэлж байна. Гэхдээ энэ тохиолдолд “гадаадын” нэрэн дор зөвхөн өрнөдийнхөн  болох нь дамжиггүй юм.

   Зэвсэглэсэн сөрөг хүчнийхний  тус улсын үйл явдалд хандаж буйг Сирид хориотой “ Лалын ахан дүүс” бүлэглэлийн удирдагч Мухаммед Риад аш-Шакфа хэлэхдээ «Хэрвээ дэглэм нь хэлмэгдэлтийг үргэлжлүүлвэл  бид дипломат замаар шийдэж чадахгүй юм. Энэ тохиолдолд сирийн ард түмэн арабын орнуудын болон Түркийн оролцоог илүү үзэхээс, өрнөдийн, НАТО-гийн болон АНУ-ын цэргийг хүлээж авахгүй» гэлээ.

   Харин энэ тохиолдолд өрнөдийнхөн ливийн туршилтын дараа улс төрийн дэмжлэг төдийгөөр хямзгаарлахыг шийдсэн бололтой. Пүрэв гаригт   Москвад ЕХ-ны асуудал эрхэлсэн  төлөөлөгч Кэтрин Эштон Өрнөдийнхний байр суурийг бататган, Сирийн ерөнхийлөгч огцрох ёстой гэж мэдэгдсэн. Үүнийг Сергей Лавров эсэргүүцсэн.  Хэрвээ гаднаас дэмжлэгтэй  сөрөг хүчний төлөөлөгчид  Дамасктай яриа хэлэлцээ одоогийн улирдлагыг огцорсны дараа л эхлэж боломжтой гэж байгаа бол сөрөг хүчнийхэн хэнтэй яриа хэлэлцээ хийх гэж байгаа юм бол ?