Орос  улс Умард Солонгост хандан цөмийн материалын үйлдвэрлэл, цөмийн зэвсгийн туршилтыг азнахыг уриалсан гэж  ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Алексей Бородавкин  өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Эдүгээ БНАСАУ  зургаан талт  хэлэлцээ хийж буй бусад улс  тухайлбал Өмнөд Солонгос, Орос улс, АНУ, БНХАУ, Япон орнуудтай  эрчимтэй зөвлөлдөөн хийж байгааг дипломат ажилтан тэмдэглэв. Пхеньян болон  бусад түншүүдээс  зургаан талт  хэлэлцээг ойрын үед сэргээх  талаар ямар арга хэмжээ авах асуудлыг авч үзэж байна. Москва  хэлэлцээг сэргээх бүх талд таарах томьёоллыг олохыг эрмэлзэж байна гэж А.Бородавкин хэллээ.