Луйварчид  Хятадын хууль сахиулах байгууллагуудыг дайран өдөж байна. Эрх баригчдаас интернетийн «хар зах зээлтэй» нийт  үндэстний тэмцэл хийхээ зарлан мэдээлж, үүнийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Интернетийн орчинд зэвсэг, хүний эрхтнийг ил шууд худалдаж байна. Хууль ёсоор хориглосон юм бүхнийг худалдаж байна. Эдгээр нь буу, хүйтэн зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсрэх бодис,  хорт бэлдмэл болон гар утсаар хийх яриаг далдуур сонсох, утасны бүртгэсэн дугаарыг өөрчлөх компьютерийн программ билээ. Түүнчлэн банкны хуурамч хуванцар карт, үнэмлэх, янз бүрийн хуурамч дэвсгэрт, донорын бөөр  зэргийг санал болгож байна.

     Байдлаас харахад гэмт хэргийн худалдаа гаарч,аюултай  хэмжээнд хүрсэн учир интернетийн «хар зах зээлтэй» тэмцэх нийт  үндэстний  кампанит ажиллагааг зарлав. БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын яам энэ тэмцлийг тэргүүлнэ. Гэвч интернет-луйварчдад дайн зарлах тухай албан ёсны мэдээлэлд төв анхан шатны зохих тусгай газруудтай  хамтран ажиллах тухай огт  өгүүлээгүй байна. Тэгснээрээ хууль сахиулах байгууллагуудын хэд хэдэн алба хаагчид  хахууль авч өгч байгааг шууд бусаар мэдүүлсэн байх. Түшмэд хахууль авч зохих арга хэмжээ авалгүй үнэн чанартаа  гэмт хэргийн ажиллагааг өөгшүүлж байна. Кампанит ажиллагааны явцад ийм түшмэдэд л цохилт өгнө гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хар зах зээл» хээл хахууль болон  түшмэдтэй нягт  холбоотой байдаг. Авилгал болон «хар зах зээлд» луйварчдын интернетээр явуулж буй   хууль бус ажиллагаатай нэг зэрэг тэмцэж байна» гэв.

    Үүний хамт нууц интернет-худалдааны талаар  нийт олонд мэдээлэх сайтыг нээв. Чухал мэдээлэл олгогсодыг шагнах тухай мэдээлжээ. Нийт олныг «хар зах зээлтэй» хийх тэмцэлд хамруулах нь тодорхой үр дүнд хүрэх бололтой. Энэ нь эсэргүүцлээ илэрхийлэх бас нэг арга зам билээ. Хүн ам гэмт хэрэг  гаарч байгаад дүргүйцэж байна. Мөн кампанит ажиллагааны багахан амжилт ч хятадын эрх баригчдын нэр хүндийг бага зэрэг бэхжүүлж өсгөж мэднэ гэж шинжээч Якоб Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хар худалдаа дэлхийн фабрик, дэлхийн үйлдвэрлэгчийн хувьд Хятад улсын дүр төрхөд зохисгүй нөлөөлж байна. Иймээс хятадын эрх баригчдаас нууц худалдаатай  тэмцэхэд томоохон хүчин чармайлт гаргаж байна. Тэд луйварчдыг илрүүлэн баривчилж, интернетийг хууль бус ажиллагаанд хэрэглэхийг хориглож байна» гэв.

     Эрх баригчид нийгмийн янз бүрийн давхрагын сөрөг хүчний өмнө нэр нүүрээ баралгүй байх нь чухал юм. Тухайлбал интернет нийгэмд маш түргэн байр сууриа бэхжүүлж байгаад дүргүйцсэн нөлөө бүхий хүчин намын удирдлагын дотор байгаа. Энэ удаад худалдааны веб-сайтыг шууд гэмт хэргийн болгосон нь интернетийн хятадын хэсэгт улам  хатуу хяналт тавих, Хятадад интернет-хувьсгалын ирээдүйн төлөвийг хянан үзэх шалтгаан болсон юм. Ингээд интернетийн «хар зах зээлд» дайн зарлаад байна. Эцэст нь юм бүхэн кампанит ажиллагааны амжилтаас шалтгаална. Бүх зорилтыг ирэх оны 2-р сарын эцэс гэхэд биелүүлнэ гэж эрх баригчид амлажээ.