Орос улсын Владивостокийн агаарын орон зай нээлттэй гэсэн шийдвэрийг Өмнөд Солонгосын нисэх компаниуд итгэлтэй, дотно хүлээж авлаа.  Владивостокийн онгоцны буудлыг олон улсын томоохон  буудал болгон өөрчлөсөн нь Хятад улсын  сонирхол мөн татжээ.

   Владивосток Оросын анхны “нээлттэй тэнгэртэй” хот боллоо. Энэ нь гадаадын ямарч тээврийн компани Орос улстай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн нөхцөлөөс үл хамааран, хэдэн ч буулт хийж болно гэсэн үг юм. Владивостокийн онгоцны буудлыг хөгжүүлэх алхам – шат дараалалтай. Эндхийн онгоцны буудал  1992 онд  олон улсын буудал болсон юм . Үүнээс өмнө хаалттай Владивосток хотын  онгоцны буудал  бусад гадаадын нисэх компаниудад нэгэн адил хаалттай байсан юм.  Харин одоо тэднийг гараа алдлан,  хөөр баясгалантай хүлээн авна. Энд ямарч хүнд суртал үгүй.

    Зүүн-Өмнөд, Зүүн-Хойд Азиас АНУ, Европ руу нислэгийн газарзүйн ашигтай байрлал нь зорчигчдын болон ачаа тээврийн урсгалыг харьцангуй  нэмэгдүүлнэ гэж Оросын дорно дахин судлаач Александр Воронцов тэмдэглээд «Оросын Засгийн газрын Владивостокийн тэнгэрийг нээх шийдвэр нь Орос улсын АНД орнуудын уулзалтын хамтын ажиллагааны шийдвэрийг хэрэгжүүлэх алхам гэж ойлгогдож байна. АНД бүс нутгийн орнуудтай  илүү үр дүнтэй хамтран ажиллахын тулд тээврийн дэд бүтцийн боломжуудыг өргөжүүлэх шаардлагатай юм. Нээлттэй тэнгэрийн дэглэм нь владивостокийн онгоцны буудлын хөгжлийг эрчимжүүлэх боломжтой юм. Түүнчлэн,  Алс-Дорнодыг олон улсын онгоцны томоохон зогсоол болгож өөрчилнө. Ийм шийдвэр нь  ирэх онд Владивосток хотод АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт зохион явагдахтай холбоотой юм» гэлээ.

    Харин одоо ОХУ- ын  Алс- Дорнодын боомтын энэ хот руу нисэх зөвшөөрөл авах бичиг цаасны ажил харьцангуй багасна. Зөвхөн орон нутгийн захиргааны зөвшөөрөл байхад л хангалттай аж. Энэ нь Орос улстай хил залгаа, Хятад, Өмнөд Солонгос  улсын сонирхлыг их татав. Владивостокоор дамжин Сөүлийн Инчхоны олон улсын буудал дээр буухад ердөө хоёрхон цаг нисэх аж. Зүүн Азиас Хойд Америк руу болон буцаад энэ чиглэлд Сибирээс дамжин нисэх зорчигчдод  Владивостокоор дамжин нисэх   сонирхол их байх болно.

    Өмнөд Солонгосын нисэх компаниуд одоогийн байдлаар Владивосток-Инчхоны чиглэлд ачаа тээвэрийн  эрэлт хэрэгцээ ихтэй байна. Энд Зүүн-Өмнөд Азиас нисч байгаа  бизнесменүүд, оросын иргэд их байна. “Нээлттэй тэнгэр”-ийг  хэрэгжүүлснээр энэ чиглэлд болон Владивосток-Пусаны  зорчигчдийн эргэлт  мэдэгдэхүйц өснө.

    Ийм өөрчлөлтүүд нь хятадын чиглэлд гарч болох юм.  Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, “Нээлттэй тэнгэрийн” дэглэмийг нисэх компаниуд хоёр талын засгийн газруудын нисэх харилцааны хэлэлцээрийг  тойрох арга  болгон хэрэглэдэг аж. Эдгээр хэлэлцээрүүдээр  ямар тээвэрлэгчид, ямар хот руу, эсвэл ямар улс руу, хоорондоо хир зайтайгаар  өөрийн орноосоо нисч болох вэ? гэдгийг тогтоосон байдаг юм. Хятад улс Европтой нилээд ардчилсан гэрээтэй ажилладаг. Харин АНУ-тай бол  хатуу нөхцөлөөр ажилладаг. Жишээ нь: хятадын компани үүний тулд аль нэгэн америкийн нислэгийн компанитай Владивостокоос АНУ чиглэлийн код- шерингийн гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой аж. Үүний дүнд тус компани онгоц өөрийн кодон дор Хятадаас Владивосток   нисэх бөгөөд  дараа нь АНУ руу ниснэ.  Өөрөөр хэлбэл, АНУ, Хятадын хоорондын хийсэн  агаарын тээврийн хэлэлцээр  шууд нислэгтэй  бараг адилхан гэсэн  үг.

    “Нээлттэй тэнгэрийн” дэглэм нь Орос улсад ч ашигтай байх болно. Үүний хариуд Оросын агаарын тээврийнхэн ч бусад тээврийн дэглэмтэй орнууд руу нэмэлт нислэгүүдийг авах боломжтой. Онгоцны буудалд нэмэлт орлого орж ирнэ, үүгээрээ улсаас сэргээн засварлах ажилд оруулсан 1 тэрбум долларыг  нөхөх боломжтой юм.