АНУ-ын цэргийнхэн кибер орчинд хийж болзошгүй дайралтын хариуд бодит хүчний ажиллагаа явуулах эрх эдлэх хүсэлтэй байна.Пентагонээс ийн санал дэвшүүлжээ.Кибер орчинд ноцтой мөргөлдөөн үүсвэл  АНУ дипломатаас цэргийн хүртэл  бүх арга хэмжээ авах ёстой гэж конгресст зориулсан тусгай газрын шинэ илтгэлд өгүүлсэн байна. АНУ-ыг төдийгүй түүний холбоотон түншүүдийг дайрвал арга хэмжээ авагдана.

   Интернетийн орчинд хийж буй дайн гэгч  бодит цэргийн мөргөлдөөн болж хувирч мэднэ. Ийм хувилбарыг дээд хэмжээнд авч үзэж байгаагаа америкийн тал нуухгүй байна. Цэргийн шинжээчид конгресст зориулан бэлтгэсэн илтгэлдээ кибер аюулгүй байдлыг хангах Вашингтоны бодлогын талаар хэд хэдэн санал дэвшүүлжээ. Баримт бичигт мөн сүлжээн дэх дайралтыг  террорын ажиллагаа болон цэргийн аюултай адилтгасан байна. Уламжлалт дипломат эдийн засгийн арга барилыг төдийгүй цэргийн эрс шийдэмгий арга хэмжээг хожмын хариу цохилтын хувьд санаачилжээ.

  Өөрөөр хэлвэл  АНУ интернет-дайсны эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байна. Улс төрийн мэдээллийн төвийн тэргүүн Алексей Мухин тайлбарлан хэлэхдээ «Цэргийнхнийг оролцуулан америкийн систем хакерын дайралтыг бодит аюул хэмээн үзэж байна. Оросын хакерын бүлгүүд  онилон чиглүүлэх компьютерийн систем, зэр зэвсэг  болон хожмын цохилтоос хамгаалах хүчийг жагсаалтаас гаргаж мэднэ. Гэвч хятадын хакерууд илүү аюултай  гэж тэд ярьцгааж байна. Пентагон санаачилгаа цаашид хөгжүүлж, хуулиар батлуулж, хязгааргүй эрх мэдэлтэй болохыг эрмэлзэж байна» гэв.

    Одоогоор Пентагоны илтгэл конгресст тавьсан санал төдий байна. Хэн ямар үндэслэлтэй хүч хэрэглэх шийдвэр гаргахыг хууль ёсоор батлах ёстой. Гэвч Вашингтон өөрийгөө болон холбоотнуудаа  хамгаалахад бэлэн байгаагаа  шууд мэдүүлэв. Аюулын голомтыг баримт бичигт дурдаагүй боловч АНУ-аас юуны түрүүнд Хятад улс,  Ойрхи Дорнодын АНУ-ын эсрэг  дэглэмүүд, Орос улсад  ийнхүү сануулсан нь эргэлзээгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, бусад тусгай албад чухам эдгээр бүс нутгийг кибер аюулын хожмын голомт хэмээн дурджээ.

   Энэ нь эдгээр улс стратегиа бас сольно гэсэн үг гэж «Шудрага бодлогын төлөө» олон улсын төвийн шинжээч Сергей Зацепилов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Бүх улс орон цэргийн номнолоо хянаж үзэх нь гарцаагүй. Кибер орчингоос хүн төрөлхтөнд ноцтой аюул учирсан нөхцөлд энэ нь гарцаагүй үйл явц болно. Тодорхой нөхцөлд кибер аюулыг террорын ажиллагаантай адилтгаж болно. Миний бодоход  Оросын удирдлага түүний дотор цэргийнхэн  улс орны үндэсний аюулгүй байдалд аюул учирсан нөхцөлд мөн адил  арга хэмжээ авах хувилбарыг авч үзэж байгаа бололтой» гэв.

   Сүүлийн жилүүдэд АНУ-ын тусгай албад  хакерын дайралтын бай олонтаа болж байна. Тэд  америкийн тусгай газруудын серверийн ажлыг тасалдуулж эсвэл гол тоног төхөөрөмжийн ажилд хөндлөнгөөс оролцож байна.Саяхан 10-р сард шуугиан  дэгдэв. 2007,2008 онд хятадын хакерууд АНУ-ын засгийн газрын хоёр хиймэл дагуулыг дайрч, удирдлагын системд нэвтрэсэн нь илэрэв. Түүнчлэн АНУ-ын Цэргийн нисэх хүчний  нисэгчгүй нисдэг аппаратуудыг жолоодох систем үл мэдэх вирустай байгаа нь тэр үед тодров.Комьютерийн сүлжээг хамгаалах шинэ системийг боловсруулахыг Америкийн батлан хамгаалах  ШУ-ны тэргүүний төслүүдийн агентлагад даалгажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр АНУ 1000 орчим компьютерийн хакер ажиллаж буй тусгай кибер командлалыг байгуулсан байна.

    Гэвч америкийн хамгаалах системийг давах өөр хакерууд бий болж магадгүй. Хүн төрөлхтөн бусдын нууцыг мэдэх  их дуртай гэж  киноны нэрд гарсан баатар Штирлиц хэлсэн билээ