Япон улс Египтэд 6,5 сая долларын буцалтгүй тусламжийг олгоно. Энэхүү хөрөнгө нь “тус улсад шудрага нийгэм байгуулахад”,“Нийгмийн  давхаргуудыг хуваагдлаас болгоомжилж,  ажилгүйдлийг арилгаж, Египтийн эдийн засгийг хөгжүүлэхэд”   зориулагдана гэж Японы ГХЯ-ны мэдэглэд өгүүлжээ. Энэ оны 5-р сард болж өнгөрсөн  “Их наймын” дээд хэмжээнхий уулзалтын үеэр Япон улсын авсан амлалтын хүрээнд тусламжийг үзүүлэх юм. 2-р сард тус улсыг 30 орчим жил удирдасан Хосни Мубаракийн дэглэм нуран унасан юм. Засгийн эрхэнд Египтийн цэргийн зөвлөл ирсэн. Цэргийнхэн тус улсын парламентыг тарааж, үндсэн хуулийг цуцласан, гэхдээ тэд засгийн эрхийг хууль бусаар булаах бодолгүй байгаа төдийгүй  хагас жилийн  дотор иргэний шинэ  удирдлагад засгийн эрхийг шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Парламентын сонгууль тус улсад  11-р сарын 28-нд эхлэх гэж байгаа ч, хууль ёсоор засгийн эрхийг иргэний удирдлагад шилжүүлэх товыг хараахан тодруулаагүй байна.