Орос, Белорус, Казахстан улсын тэргүүнүүд: Дмитрий Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нар өнөөдөр Москвад   Тунхаг бичигт гарын үсэг зурна. Энэхүү баримт бичиг хамтын ажиллагааны дараагийн шат - Эдийн засгийн нэгдсэн  орон зай байгуулагдаж  буйтай холбоотой юм. Үүнд бусад орнууд нэгдэж ороход нээлттэй юм. Эдийн засгийн нэгдсэн орон зай - жижиглэнгийн  500 их наяд долларын  бараа бүтээгдэхүүний  эргэлт болон 1 их наяд долларын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байх юм.  Тунхаглалд тусгаснаар эцсийн зорилго  нь Евро-Азид улс төр, цэрэг, гааль болон хүмүүнлэгийн салбаруудад эдийн засгийн нэгдсэн орон зайтай  холбоог байгуулах. 2012 оны 1- р сарын 1-нд ажилдаа орох шинэ хамтын ажиллагааны байгууллага  гурван орны ерөнхийлөгчид Евро-Азийн эдийн засгийн комиссийн тухай Гэрээг  хэлэлцүүлэхээр өргөн барих аж.