XXI зууныг Азийн зуун болгохын тулд Энэтхэг, Хятад хоёр гар гараа барилцан ажиллах ёстой. Энэ тухай Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх  Индонезид болсон Зүүн Азийн  орнуудын 19-р  дээд хэмжээний уулзалтын үеэр  Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзахдаа онцлон тэмдэглэв.  Тэрээр нэмж хэлэхдээ, Энэтхэг, Хятад хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөх хангалттай салбарууд бий. Үүний өмнө Энэтхэгийн ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийсэн. Тэрээр Энтхэг, АНУ- ын  хоёр талын харилцаанд дэвшилт гарсныг  онцлон  тэмдэглэсэн юм.