Олон улсын цөмийн энергийн агентлагийн /МАГАТЭ/ удирдах зөвлөл өнөөдөр Ираны тогтоолын төслөөр санал хураана. Энэхүү төсөлд Тегераныг тус улсын цөмийн объектуудад шинжээчдийг оруулахыг уриалжээ. Уг баримт бичгийн зохиогчид Ираныг саяхан гарсан илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-ийн тогтоолд нийцэх эрх, үүргүүдээ бүрэн дагаж мөрдөхийг уриалжээ. Удирдах зөвлөл асуудлыг дипломат замаар  зохицуулахыг дэмжиж, “зөвхөн энхийн шинжтэй Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх олон улсын итгэлцлийг сэргээх яриа, хэлэлцээнд  ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр нэн даруй орохыг уриаллаа гэж РИА Новости агентлаг  тогтоолын төслөөс иш татжээ.  Тогтооолын төслийг олон улсын зургаан орон зуучилж байгаагийн дотор Орос, АНУ, Их Британи, Герман, Хятад зэрэг орон орж байгаа юм.  Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын ярьснаар, Орос улс “зургаагийн” саналыг  баасан гаригт хүлээн авна гэдэгт найдаж байна гэв.  МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдааны гол сэдвүүд: агентлагийн ерөнхий захирал Юкия  Аманогийн ираны цөмийн хөтөлбөрийн тухай илтгэл, Хойд Солонгос, Сирийн цэргийн салбарын цөмийн боловсруулалтын үйл ажиллагаа, цөмийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны төлөвлөгөө, бусад асуудлууд байх аж.