Оросын их, дээд сургуулиудад 14-наас эхлэн суралцахыг албан ёсоор зөвшөөрөв. Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр сурагчид 9 ангиас эхлэн дээд сургуульд суралцах боломжтой болж байгаа юм. Ийм хөтөлбөр нь их, дээд сургуулиудад хамгийн ирээдүйтэй, авъяаслаг хүүхдүүдийг сонгон авч, “өөрсдийнхөөр” бэлтгэх боломж олгож байгаа юм. Шалгаруулалтыг тусгай боловсруулсан тестээр шалгаруулах юм. Шалгалтын тестийг амжилттай өгсөн сурагчид урьдын адил өөрийн сургуульдаа суралцах бөгөөд их, дээд сургуулиудад нэмэлт хөтөлбөрөөр суралцаж байх юм.