Орос улс  АНУ-ын Төв Ази дахь нөлөөгөө  өргөтгөх болон Афганистанд  цэргийн бааз байгуулах төлөвлөгөөнд түгшиж байна. Энэ тухай Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Москва АНУ 2014 онд Афганистанаас  цэргээ гаргасны дараа цэргийн бааз байгуулах  тухай  Вашингтоны төлөвлөгөөний тухай  тодорхой төсөөлөл авах хүсэлтэй байна. Энэ нь “америкийн мэргэжил нэгтнүүд”  Төв Азид цэргийн нөлөөгөө өргөтгөх бодолтой байгаатай холбоотой  мэдээлэл ирсэнтэй холбоотой гэж C.Лавров хэлжээ. “Аль-Каидагийн”  болон Талибаны эсрэг ажиллагаа эхэлснээс хойш Оросын талд  Афганистан дахь гадаадын нөлөө болон  Төв Азид  транзит боломжуудыг ашиглах нь тодорхой алан хядагчдын заналхийллийг  устгахтай холбоотой болон үүний ард ямар нэгэн урт хугацааны геополитикийн  тооцоо үгүй гэж ярьж байсан.  Орос улс АНУ нь ирээдүйд зарчмуудыг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна гэж С.Лавров  цохон тэмдэглэв.